БОГИНО АЮУШ
А.Тэлмэн
Дэлгэрэхийн Содномпэл Гүл өвөө хоёр нэгэн удаа Алтанширээгийн наадамд явахдаа унахад ямар ч мориноос дутахгүй цагаан гүү унаж очжээ. Наадам дээр Иххэт сумын "онгон" Адилбиш гүүг үзээд 100 төгрөгөөр авъя гэж шалсан ч хүний гүү унаж явсан тул өгөөгүй гэнэ. Сүүлд Гонгор гэдэг хүнээс нөгөө гүүг "богино" Аюуш аваад эр улаан унагатай болжээ. Түүнийг дааганд нь уяагүй шүдлэндээ хусран байсан хийгээд онцгой сайхан хурдтай байжээ. 1976 онд “Залуу хүч” нэгдлийн 20 жилийн ойгоор Аюуш өөрөө уяад хол түрүүлж ирэхэд бэлгэ дэмбэрэлийг бодоод нэгдэлдээ бэлэглэж нэгдлийн бор азарга төрсөн түүхтэй.
"Богино" Аюуш бол хүнд өгөхөө ч өгдөг, авах адуунд ч гар татахгүй авдаг, хүнд хэлэх үгийг айлдаж амардаг нэгэн байх. Энэ адуу сайхан морь болно шүү хадгалж байгаарай гэх юмуу эсвэл морийг чангахан уясан нь дээр байдаг, тарган цатгалангаас л өвчин эмгэг суудаг, сайн адуу давхил бүр дээр нэмдэг, муу мал улам л доройтно. Тэр, адууны цусыг байнга сэлбэж хол газраас сайн гүү байнга авна. Ялангуяа цагаан сараас хойш хусран даага хаана хэнд байгааг сураглан эр унага гаргах гүүг таньж авдаг онцлогтой.
Хурдан морь авахдаа гар татахгүй гэж түрүү хэлсэн. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын "хорондоо" Жамбалсүрэнгээс 10000 төгрөгөөр хул азарга аваад олон удаа түрүү айраг авч Аюушийн арван мянгын хул гэж алдаршжээ. Олон газраас олон сайн гүү, даага, азарга үнэлэн авснаа өөрөө ярихдаа би 17 эр даага авч уяж түрүүлгэж, айрагдуулж, хүн амьтанд дамжуулж өгсөн гэжээ. Хул азарга гадаа унахад хачин номхон бас жигтэйхэн хашин байж. Азаргаар бүсгүй хүн хонинд мордож ирээд /хурдан буян/ гэхэд ургаа хад шиг мал байгаа гэж голж байсан удаатай. Хул богино давхил сунгаан дээр бараг түрүүлдэггүй, их наадам болоход ганцаар бөгсөнд үлдээд нэг мэдэхэд л дугтраад, шарваад л бүгдийн өмнө гарна. Хул азарга сумандаа 2 түрүүлсэн байна. Аюушийн хурдан зээрд гэж сайн морь байсан, түүний оройн тар хийх чимээг Цэвэгсүрэнгийн ээж хөгшин сонсоод энэ ойрд сонсогдоогүй туурайн чимээ байна. Хачин давхилтай хүлэг байна даа гэж гайхаж байжээ. Тэр үед суманд Шижээ халзан, Шагдарын зээрд, Торгон Дашнямын хар, Баатарын хүрэн, Мангаа хээр дараалан айрагдаж байжээ. Зээрд ингэж наймтай байхдаа алдарт хар морины өмнө гишгэж есөн настай байхдаа Түвшинширээд гурвалсан гэж ярьдаг.
1991 онд аймгийн 60 жил, 1993 онд Ноён хутагтын 190 жилийн ойгоор аймагт хол түрүүлж нэрд гарсан Залуу хүч компанийн хурдан хүлэг /Нямбуу уясан/ богино Аюушийн нэртэй бас холбоотой. Учир юу гэвэл нэгдлийн 20 жилийн ойгоор тэргүүлж нэгдэлд бэлэглэсэн бор азарганы төл зээрд морь анх нэгдлийн 30 жилийн ойгоор /соёолондоо/10 жилийн дараа сумандаа түрүүлж нэрд гарсан байна.
Энэ гайхам хүлэг харахад бие жижигхэн ч харайх нь этгээд сайхан, газрын холоос айж үзээгүй, газар холдох тутам урд хөлний хооронд толгойгоо хийгээд бараг 60 миллийн хурдтай барианд ордог хурдан хүлэг юм. Одоо өөрийн наснаас илүү алт, мөнгөн медальтай болж "Нэгдэл зээрд"-ийн нэрэмжит наадмыг 1994 онд хийлгэсэн нэрт хүлэг мөн. Ахмад уяач Нямбууг олон жил морь сайн уясан хийгээд хоёр том наадамд зээрд морийг уясан тул 1995 онд Монгол улсын алдарт уяач цолоор шагнасан юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна