Шилдэг унаач Т.Баярхүү: Эмээтэйгээ морь уяад сумынхаа наадамд айрагдуулж байлаа


2012 онд одтой наадсан эрхмүүд бол Дорнодынхон байлаа. Үүнд: Дорнод аймгийн Цагаан-Овоогийн харьяат, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзориг улс, бүсийн наадмаас 2 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Монгол Улсын чансаа өндөр 9 уяачийн нэгээр эрэмбэлэгдсэн билээ. Мөн шилдэг унаач хүүхдээр Матад сумын Тогоохүүгийн Баярхүү, улс, бүсийн наадмаас 1 түрүү, 5 айраг, Цагаан-Овоо сумын унаач Бадамхандын Баттулга улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 3 айраг хүртэж чансаатай унаачдаар шалгарсан юм. Харин бид энэ удаад 2012 оны шилдэг унаач Тогоохүүгийн Баярхүүтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.
-Он солигдох торгон мөчид шилдэг унаач хүүхэд боллоо. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэл үнэхээр өндөр байна. Энэ сайхан өдөр баярын сэтгэгдлээс маань хуваалцаж байгаа “Тод магнай”-н ах эгч нартаа баярлалаа. Танай хамт олонд болон уншигчдад шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна.
-Энэ жил ямар ямар амжилт гаргав?
-Улс бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг авсан. Анх удаа улсын наадамд ирж, Монгол улсын Манлай уяач Б.Бат-Эрдэнийн Улс халзантайгаа түрүүллээ. Мөн Монгол улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарлыгаа унаж төвийн бүсийн наадмаар дөрвөөр орсон гээд бүсийн наадмаас таван айраг авсан. Энэ амжилтаараа 2012 оны өндөр чансаатай манлай унаачаар шалгарлаа. Манай “Дорнын унага” галаас гурван хүүхэд шилдэг унаач боллоо. Бид одтой байна шүү.
-Энэ тухай хэзээ мэдсэн бэ?
-Хүрлээ ах маань урьд өдөр нь хэлсэн. Аав хөдөө явж таарсан болохоор ээжтэйгээ Дорнодоос ирсэн. Энэ баярт мэдээгээ аав, эмээ хоёртоо хэлэх гэж яарч л байна шүү.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Манай аавыг Тогоохүү, ээжийг Нармандах гэдэг. Аав маань хөдөө, харин ээж Дорнодод ажилладаг. Би дээрээ нэг эгчтэй. Энд сонирхуулахад манай эмээ багадаа хурдан морины унаач хүүхэд явсан гэсэн. Аав, эмээ хоёр маань аймгийн Алдарт уяачид. Манай аав чинь удам дагасан уяач байгаа юм. Одоохондоо аймаг, сумандаа л наадаж байна.
-Хэдэн настайгаа морь унаж байна вэ?
-Би одоо 13 настай. Дорнод аймгийн 12-р сургуулийн наймдугаар ангид сурдаг. Хурдны морь унаад найман жил болж байна. Удахгүй моринд томдоод хасагдах байхаа. /инээв/ Морь унахыг ааваараа заалгаж байлаа. Анх таван настайдаа сумандаа хүүхдийн даахины найранд бүдүүн морь унаж уралдаад түрүүлсэн. Үнэхээр их баярласан шүү. Түүнээс хойш олон уралдаанд мордлоо.
-Тэгвэл анхны бүсийн наадам хэзээ байв?
-2008 онд зүүн бүсэд Яруутай гурваар, Тугал ухаатайгаа таваар орж байсан. Харин улсын наадамд энэ жил ирж, одтой наадлаа. Унасан морь маань түрүүлж айрагдах үнэхээр гоё л доо. Морь яг л хүн шиг гээч. Ухаантай амьтан даа. Хатуу, зөөлөн харьцахыг андахгүй. Хайрлаад л байвал түрүүлж, айрагдаад л байна. Харин эсрэгээрээ муухай аашилбал булгиж л орхино шүү дээ.
-Хаврын уралдаануудад уралдаж байсан уу, амаргүй харагддаг юм?
-Уралдалгүй яахав. Анх уралдаж байхдаа сандарч л байлаа. Гэхдээ уралдааны замд гарсан байхад айдас ард хоцорчихдог юм билээ.
-Уралдааны замд унаач бүр өрсөлдөгч байдаг байх даа?
-Мэдээж уралдаж байгаа гэдэг утгаараа өрсөлдөөн байлгүй яахав. Гэхдээ хүүхдүүд гэдэг гэнэн, цагаахан гээд л томчууд ярьдаг даа. Тэрэн шиг уралдааны замд өрсөлдөж байгаагаа мартчихсан л явна шүү дээ. Барианд орж ирэх үедээ найзууд болчихсон байдаг юм. Та харж байгаа биз дээ. Энэ цэнгүүнд оролцож байгаа унаач хүүхдүүд бүгд л бие биенээ таньж байгааг.
-Танай ангид морь унадаг хүүхдүүд олон бий юу?
-Дөрөв таван хүү бий. Намар хичээл ороход хүүхдүүд “чи зурагтаар гарсан” гээд л яриа эхэлнэ дээ. Бидний ярианы нэг хэсэг морины тухай, уралдааны тухай өрнөдөг юм.
-Бяцхан унаачийн маань хамгийн гоё наадам гэвэл алийг онцлох вэ?
-Мэдээж наадам болгон гоё л доо. Гэхдээ Эрдэнэтийн бүсийн наадамд үнэхээр одтой уралдсан. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Н.Хүрлээ, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар нарын морьдыг унаж, даага аман хүзүүдүүлж, соёолон тавлуулсан. Соёолон айрагдуулах амаргүй шүү. Тоосонд нь орох гэсэн наадамчид шаваад морины амьсгаа боочих гээд сандаргана гээч. Заримдаа ч бухимдал төрүүлдэгийг нуугаад яахав.
Бас эмээтэйгээ морь уяад сумынхаа наадамд айрагдуулж байсан маань гоё санагддаг юм. Тэр үед аав эзгүй байж таараад, эмээ бид хоёр уясан юм. Морь уяхаас гадна аавынхаа морины ажилд туслах тун дуртай. Завгүй үед нь морь малаа хөлслөөд, ойр зуурын ажлыг амжуулчихаад сууж байхаар аав үнэхээр их баярладаг юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Дүүгийнхээ сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд хайртай эмээ, аав ээж, “Дорнын унага” галын ах нартаа болон ангийн нөхдөдөө шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Ололт амжилтаа дараа жилд ч үргэлжлүүлэн “Тод магнай”-н ах эгч нартайгаа дахин яриа өрнүүлнээ.
П.Ундраа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
16 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
17 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
17 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
18 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
19 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
20 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
21 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
22 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
23 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
20 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
16 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
15 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
19 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
22 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
18 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
17 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
17 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна