Луугийн хишиг хүртэгсэд
Тэлмэн
Хөх тэнгэрт хүржигнэн байдаг хүч ихт луу жилд од хиймориор дүүрэн цалгиж, амжилт бүтээл арвин байсан шилдгүүд тодорсоор байна.
Улиран одож буй усан луу жилийн отгон өдөр төрийнхөө тэргүүнээс алдар цолоо гардан авах эрхмүүдийн тэргүүн эгнээнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Агваансамдангийн Батсүх нар бичигдэж буй. 2012 онд зохиогдсон улс бүсийн наадмуудаас хоёр түрүү, найман айраг хүртсэн амжилтаараа Х.Бат-Эрдэнэ Тод манлай уяач цолыг хүртэх болзлыг хангаж буй бөгөөд хэрвээ Ерөнхийлөгч ёсчилбол тэрээр энэхүү уяачдын дээд цолонд хамгийн богино хугацаанд хүрсэн эрхмээр давхар нэрлэгдэх юм. Дашрамд сонирхуулахад Алтай нутгийн хүү луу жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач цолыг хүртэж, түүнээ батлан харуулсан нь энэ билээ.
Тод манлай уяач цолонд тодорхойлогдоод буй дараагийн эрхэм бол улс, бүсийн наадмаас хоёр түрүү дөрвөн айраг хүртсэн МУ-ын Манлай уяач Тангаа хэмээх А.Батсүх билээ. Адуутай нөхөрлөсөн олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж 2011 онд Манлай уяач цолыг гардан авч байсан тэрээр энэ Тод манлай уяачийн эрэмбэнд заларч, морины дээд цолтнуудын тоог 16-д хүргэх юм.
Харин МУ-ын Манлай уяач цолны болзлыг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, олноо "Дааган" хэмээн алдаршсан, нийслэлийн Алдарт уяач Цэрэндэжидын Цэнд-Аюуш, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бат-Өлзийн Отгоннасан нар хангаад буй. Ц.Цэнд-Аюуш уяач өнгөрөгч оны наадмуудаас нэг түрүү, таван айраг хүртсэн бол, Б.Отгоннасан Алдарт хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Манлай уяач цолонд нэр дэвшээд байсан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гончигийн Содном энэ удаад хараахан дэмжигдээгүй аж. Тэрээр 35-36 жил хурдан морь уяхдаа бүсийн наадмаас нэг түрүү, 13 айраг хүртсэн байдаг. Өнгөрөгч 2012 оны хувьд Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн, зүүн бүсийн наадамд ягаан морио айргийн тавд хурдлуулсныг уншигчид санаж буй бизээ.
Харин МУ-ын Алдарт уяач цолонд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, аймгийн Алдарт уяач Туваанжавын Гантөмөр, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул МУ-ын Гавьяат барилгачин, “Авзага трейд” компанийн захирал Пүрэвийн Мэндбаяр нар тодорхойлогдоод буй билээ.
Алтай нутгаас төрсөн анхны улсын цолтнуудын нэг Д.Туваанжав Алдартын хүү удам дамжсан уяач Т.Гантөмөр хурдан хүлэгтэй хувь заяа холбосноос хойш улс бүсийн наадмын нэг түрүү, 10 айраг хүртэн, ийнхүү төрийн тамгатай уяач болох нь ээ.
Луу жилийн шинэхэн цолтны нэг нь “Авзага” галын уяач П.Мэндбаяр болж байна. Хурдан морины холбоотой аливаа үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж ирсэн энэ эрхмийн хурдан хүлгэд эзнийхээ магнайг тэнийлгэн улс бүсийн наадамд амжилттай давхисаар ирсэн билээ.
Харин улсын Алдарт уяач цолтонд нэр дэвшээд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаяр энэ удаа хараахан хүсэл нь биелэсэнгүй бололтой.
Ийнхүү луу жилийн отгон өдөр мэндлэх шинэхэн цолтнуудын хоёр нь Өвөрхангай, хоёр нь Говь-Алтай аймгийн уугуул иргэд бол отгон гал уяадын нэг “Авзага”-аас нэг Манлай, нэг Алдарт уяач тодрохоор боллоо.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна