“Тод магнай” сэтгүүлийн 38 дахь дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 18 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээж мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой “Тод магнай” сэтгүүлийн 38 дахь дугаар худалдаанд гарлаа. Сэтгүүлийн хамт олон монгол орноо тойрон  аймаг бүрийн уяачид, хурдан хүлгэдийн талаарх цогц мэдээллийг хүргэдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.  Тэрхүү дугараа энэ удаа Санбэйсийн хошуунд тохиож тус нутгийн эрдэмт мэргэн уяачид, шандаст хурдан хүлгэдийн талаар “Тод магнай” 38 дахь дугаартаа багтаажээ. Энд сонирхуулахад Дорнод аймгаас Монгол улсын Алдарт уяач цолтон 16 төрөн гарсан байдаг бол аймгийн Алдарт уяач цолыг 84, сумын Алдарт уяач цолыг 162 хүн хүртсэн байдаг юм билээ. Наран ургах Дорнодын их талын 14 сумдаас Матад, Цагаан-Овоо, Хөлөнбуйрын адуу хурдаараа эрхгүй илүүрхэж, улс бүсийн уралдаанд өндөр амжилт үзүүлдэг бол Цагаан-Овоо, Хэрлэн сумын уяачид адууныхаа чанарыг сайжруулах тал дээр бусдыгаа хошуучилдаг.  Хүлэг морь нь хурдан, уяачид нь хийморьтой Дорнодчуудын халуун бүлээрээ багтсан шинэ дугаараа ийнхүү уншигчдадаа өргөн бариад байна. 38 дахь  дугаарын  хойморноо аймгийн Алдарт уяач Т.Батзориг уригдан, сонирхолтой яриа өрнүүлжээ.  Тэрээр 2012 он гарсаар Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шүдлэн түрүүлгэж, эрлийз дээд насны ангилалд азарга аман хүзүүдүүлсэн юм. Мөн Өмнөговийн бүсийн уралдаанд азарга түрүүлгэж, соёолон дөрөвт, азарга тавд хурдлуулан Төвийн бүсийн уралдаанд азарга аман хүзүүдүүлэн үргэлжлүүлсэн амжилтаараа ММСУХ-ны шилдэг 9 уяачийн нэгээр шалгарсан юм. Мэдээж  “Урт чих”, “Угшил”, “Цуутай хүлгэдийн аатай түүх”, “Удам”  шинэ сониноор дүүрэн байгааг дуулгах таатай байна.
“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер” , “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.  Мөн 9408-2992, 9406-2992 дугаарт холбогдон авч болох юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна