Олны нүдийг хужирласан эрлийз тахь

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 28 -нд

Энэ гайхалтай амьтны эхийг Германий Сафари паркаас (Schloss Holte-Stukenbrock) Италийн ранчод амраасан нь энэ түүхийн эхлэл байлаа. Улмаар Улисс нэртэй тахь нь эндээс буцахдаа Эклиз (Eclyse) хэмээх нэртэй эрлийз тахийг төрүүлсэн байна. 2006 онд Италид мэндэлсэн Эклиз сафари Stukenbrock цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байгаа бөгөөд нутгийн ард олны бахархал болон гадны жуулчдын нүдийг хужирлах ажээ. Учир нь түүний ер бусын биений өнгөнд оршино. Ихэнх тахь нь битүү эрээн зүстэй байдаг бол Эклизийн зөвхөн толгой,  нурууны хэсэг нь эрээн, бусад нь цулгуй цагаан өнгөтэй аж. 

У.Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна