Хоймор нутгийн харваачид
А.Тэлмэн
Дээр үеэс сур харван наадан цэнгэж байсан газрын нэг бол Хөвсгөл аймаг билээ. Надад буй зарим нэг баримтыг тунгаан үзэхэд Хөвсгөл нутгийн харваачид 1940-өөд оны дундуур улсын баяр наадмын харваанд оролцож эхэлсэн байдаг. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Ч.Ламжав 1946 онд болсон Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын харваанд түрүүлснээр энэ нутгийн харваачдын нэр алдар эх орон даяар цуурайтаж эхэлсэн түүхтэй. Хөвсгөл нутгийн эрэгтэй харваачдаас Ч.Ламжав /1946 он/, Д.Жүгдэрхүү /1977 он/, Ш.Гансүх /1992 он/ нар баяр наадмын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртэн, Ч.Ламжав 1953 онд гуравдугаар байранд, Д.Жүгдэрхүү 1967 онд хоёрдугаар байранд шалгарсан байна. Хөвсгөлийн эмэгтэйчүүдээс Тариалан сумын харьяат Ц.Цэрэндулам /1968, 1971, 1977 онуудад/ гурван удаа түрүүлж, гоц мэргэн, Арбулаг сумын харьяат Шаравын Лхагвасүрэн /1969 он/ нэг удаа түрүүлж улсын мэргэн цол хүртэж, Ц.Цэрэндулам1965 онд хоёрдугаар байр, 1969 онд 3-р байр, Ш.Лхагвасүрэн 1994 онд 3-р байр, 1975, 1992 онд 4-р байр, 1977, 1995 онд тавдугаар байр, Довдонгийн Чулуунцэцэг 1990 онд 4-р байр, 1991 онд 3-р байр эзлэн Хөвсгөлийн ард түмнийг баярлуулж байсны зэрэгцээ Ламжав мэргэний хүү Баасанжав баяр наадмын хүүхдийн харваанд 1953, 1954 онд дараалан түрүүлсэн тухай тэмдэглэгдэн үлджээ.
Хөвсгөл нутгийн харваачдын тухай бичихдээ Арбулаг сумын унаган хүү Цэдэнхүүгийн Шарав гуайг дурсахгүй байхын аргагүй юм. Энэ буянтай буурал 1950-аад оноос сур харван наадаж, Хөвсгөл аймгийн бүх сумдыг эрийн гурван наадамтай болгосон үндэсний сурын ахмад зүтгэлтэн, нэр хүндтэй харваач хүн байв. Шарав гуайн үр хүүхдүүдээс Лхагвасүрэн, Гансүх нар улсын мэргэн, спортын мастер, Даваажаргал, Отгончимэг нар спортын мастер цол хүртэж, аавынхаа нэр алдрыг сурын зурхайд дуурсгасаар явна. Ц.Шарав гуайн амьд сэрүүн ахуй цагт түүний сур харвааны хөгжилд оруулсан идэвхи зүтгэл, нөх их хөдөлмөр санаачлагыг хөхиүлэн дэмжиж 1998 онд МУСХ-ноос “Хүндэт мэргэн” цолоо хүртээж, харваачийн магнай тэнийлгэсэн билээ.
Мөн Хөвсгөл нутгийн бүсгүй А. Дагзмаа сур харваанд шамдан суралцаж, үр хүүхдээ харваач болгосон төдийгүй МУСХ-ны 50 жилийн ойгоор мартагдах шахсан сурын уухайг хуурцагт бичиж, харваачдадаа хүртээсэнд бид туйлын их баярлаж явдагаа энд тэмдэглэе.
Д.Жүгдэрхүү мэргэний охин Ж.Нямдаваа сүүлийн хэдэн жил МУСХ-ны нарийн бичгийн даргаар ажиллан, сурын спортыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ чилээж явна. Спортын мастер Ж.Нямдаваа нь үүнийг бичигч надтай хамтран багуудын хоорондох нэг сая төгрөгийн бооцоот харвааг анх санаачилсан хүн. Хөвсгөл нутгийн харваачдаас Шаравын Даваажаргал, Отгончимэг, Бүжийн Жалбаа түүний хүү Энхжин, Занын Баатар түүний хүүхдүүд Болдоо, Энхболд, Наранболд, Отгонболд, Жүгдэрхүүгийн Нямдаваа, Нямаагийн Сүхбаатар, Лхамсүрэнгийн Ханддорж, Довдонгийн Чулуунцэцэг, Самданы Эрхэмбаатар, Алтангэрэлийн Дагзмаа, Ренчиндоржийн Цэрэннадмид, Цэвээннамжилын Лхамсүрэн, Т.Өсөхбаатар, Бямбацогт нар спортын мастер гэдэг эрхэм цол хүртэцгээжээ. Ийнхүү Хөвсгөл нутгийн харваачид газар газрын харваачидтай цэц мэргээ уралдуулан, уухайн дуунд омогшин оноо өндөр, хараа хурц, омог бардам явааг дурсан бичихэд сэтгэлд таатай байна.
П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна