Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон эзнийхээ цолыг мялааж түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 13 -нд

Усан могой жилийн анхны уралдааны талаарх мэдээллийг бид шуурхай хүргэж байгаа билээ. Өндөр бооцоот уламжлалт уралдааны соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. 15 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон түрүү магнайгаар тодорч, эзнийхээ шинэхэн цолыг мялаалаа. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Шагдаржавын ногоон, айргийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Х.Энхтайваны хул, айргийн дөрөвт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Б.Отгонбаатарын хээр, айргийн тавд Булган аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнийн  Буган хээр тус тус хурдаллаа.Тун удахгүй түрүүлж айрагдсан морьдын цолыг дуудан шагналыг дуудах бөгөөд түрүү хүлгэдээ тус  бүр  15 сая төгрөгөөр мялаах аж.
А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна