Д.Самданжамц Гавьяат мал зүйч боллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 13 -нд

Жил бүрийн наадмын хурдан морины уралдааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийж, наадмын гурван өдрийг Хүй долоон худагт өнгөрөөдөг нөхдийн нэг бол  Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын төслийн удирдагч, хурдан морины комиссын гишүүн Д.Самданжамц багш юм. Айраг түрүүнд хурдлах хурдан морьдыг хамгийн ойроос  мэдэрч,  морьдоо түрүүлгэсэн уяач нарын баяр хөөр, магадгүй заримынх нь гомдлын үгсийг сонсох “галын өрөөний” нэгэн  болсон түүнийг мориныхон болоод хурдан морь сонирхогчид хэдийнэ андахгүй. Хурдан морины хөгжилд өөрийн оюун билгийг чилээж явдаг энэ эрхмийн морины талаарх эрдэм шинжилгээний олон бүтээлийг энд нэрлэх нь илүүц биз. Хүүхэд байхын л адуунд хорхойтой явсан Монгол улсын зөвлөх мал зүйч тэрээр дүүгийнхээ хамтаар  Ханхөхий  нэртэй адууны угшлыг бий болгох зорилго өвөрлөсөн улс. Түүний мал аж ахуйн талаар оруулж байгаа нөр их хөдөлмөрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Гавьяат мал зүйч цолыг олгосон билээ. “Тод магнай” сэтгүүлийг маань гарсан цагаас эхлэн  дотны зөвлөх байж, өөрийн мэддэг чаддагаа сэтгэл харамгүй хуваалцаж байдаг Д.Самданжамц гавьяатад баяр хүргэхийн ялдамд, хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна