Егүзэр хутагтын хөшөөний нээлт болно

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 13 -нд

Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр гэгээнтний хөшөөг залах ёслолын ажиллагаа  усан могой жилийн шинийн долооны билэгт сайн өдөр Сүхбаатарын аймгийн төв Баруун-Урт хотноо болох юм. Энэ  үеэр Сүхбаатар аймгийн “Аварга хүлэг” шалгаруулах дээд гурван насны морьдын уламжлалт уралдаан болох бөгөөд хурдан морь сонирхогчдын хүсэн хүлээдэг уг наадмыг  энэ удаа УИХ-ын гишүүн М.Зоригтын үүсгэн байгуулсан “Мөнхчулуун” сан ,Сүхбаатар аймгийн ЗДТГазар, Эрдэнэцагаан сумын ЗДТГ болон “Жавхлант шарга” МСУХ ивээн тэтгэж зохион байгуулахаар болжээ.
Аварга хүлэг шалгаруулах уралдааны хоёр дахь удаагийн сунгаан өчигдөр буюу шинийн гурванд Баруун-Урт хотноо болж, нас болгон нэлээд өтгөн мордсон гэнэ. Соёолон үрээ гэхэд л 81 хүрсэн сунгаанаас үзэхэд Хутагтын наадам нэлээд өтгөн болно хэмээн морины хорхойтнууд  таамаглаж байна.
 Бид уралдааны талаарх мэдээллийг цаг тухайд нь та бүхэндээ хүргэх болно.
                                                                                                                               Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна