Алдарт бор азарганы төл хурдан бор

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 20 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насанд 61 морьд гараанаас гарсанаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Чүлтэмийн Бүргэдээгийн бор үрээ айргийн дөрвөөр хурдлан уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм. Ийнхүү Чүлтэм уяачийн хүү төрийнхөө наадамд анх удаа цулбуур өргүүллээ. Бүргэдээ уяач хурдан морины уяа сойлго тааруулах болсоор долоо, найман жил болж байгаа ч төрийн наадмын хишиг хүртсэн нь энэ байлаа. Энд сонирхуулахад Бүргэдээ уяачийн дүү Пэрэнлээг морины хорхойтнууд алдарт бор азаргаар нь анддаггүй юм. Энэ жилийн  эрлийз дунд насны морьдын уралдаанд Пэрэнлээгийн бор халзан үрээ зургаагаар давхисан  билээ. Бүргэдээгийн айргийн дөрвөөр хурдалсан бор үрээний эх нь Хэнтий угшилтай Монгол гүү бол эцэг нь Пэрэнлээгийн Араб бор азарга  аж. Бор азаргыг “МТТ”-ийн Тэрбишээс анх авч байсан гэдэг бөгөөд түүний үр төлүүд улс бүсийн наадмуудад дээгүүр давхисаар л байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна