“Нүүрэнтэйн хурд” хойшиллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 21 -нд

Багануур-Бага Хэнтий МСУХ-ноос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүрэнтэйн их хурд” уралдаан “Дүнжингаравын хурд”-тай нэг өдөр буюу гуравдугаар сарын 3-нд болохоор болжээ.  Энэ сарын 24-нд болох байсан тус уралдаан ийнхүү хойшлоод байгаа аж. Нэмж сонирхуулахад Багануур-Бага Хэнтийн бүсийн МСУХолбоо нь 2001 оны 03 сарын 18-нд буюу эр цэргийн баярын өдөр Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөн морьт, Архуст, Баянжаргалан, Хэнтий аймгийн Цэнхэр-мандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр зэрэг найман сумдын уяачид, унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг сайжруулах  зорилготойгоор байгуулагдаж  байсан түүхтэй.11 дахь жилдээ яргуй дэлгэрүүлж буй уг холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн “Нүүрэнтэйн их хурд”  хаврын уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд эрдэм төгс уяачид, халхын довтой хурдан хүлгүүдийн хуран чуулдаг уралдааны нэг болсон нь зохион байгуулалтын чанар чансаа, далайцаас нь төвөггүй харж болохоор байдаг билээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна