Уулийн баяжуулах "Эрдэнэт" ХХК-ний менежер Ж.Чимэгбат: Гадныхан гарах төлийнх нь биеийн пропорц үзүүлэлтүүдийг урьдчилан нарийн тооцож, түүндээ хүрэхийн тулд үржил селекцийн ажлаа явуулдаг юм билээ


- Хурдан морь сонирхох болсон талаар чинь яриагаа эхэлье?
- Би Баянхонгорын Галуут сумын хүн л дээ. Багын л морь мал унах дуртай. Айл саахалт, ах дүүсийн морийг сунгахад унана. Харин яг уралдаан болохоор өвөө зөвшөөрөхгүй унаж чадахгүй л дээ. Өвөө маань лам хүн байсан болохоор нутгийнхан тэрүүхэндээ бэргээд, ил хэлж чадахгүй. Тэгсэн хэр нь надтай ярьж байгаад нууцаар унуулдаг байлаа. Би ч тэрэнд нь их дуртай. Хүүхэд байсан болохоор хурдан хурц морь унаад салхи татуулан давхих нь сайхан байдаг байсан байх л даа. Харин манай өвөөгийнх болохоор уналгын хоёр гурван морьтой. Айлын хүүхдүүд өдөр болгон морио сэлгэж байхад би бараг хоёр долоо хоног болж байж сэлгэнэ. Тэгээд хүүхэд л юм болохоор “ийм олон адуутай айлд төрөхгүй яав даа” гэж хүртэл боддог байлаа шүү дээ. (инээв)
- Их л дуртай байжээ дээ?
-Тийм л юм шиг байгаа юм. Том болсон хойно ч гэсэн яг өөрийн гэсэн адуутай болохоосоо өмнө хаана л уралдаан болно, очоод үзнэ. “Их хурд” боллоо гээд Өвөрхангай гараад давхичих жишээний. Тэгж яваад тоосыг нь харах морьтой болъё гэж бодоод 2006 онд Сандуйжав Тод манлайтай танилцаж, тэдний галаас уяач болох гараагаа эхэлсэн дээ.Тэр үед манай гал дээр М.Энхболдын хонгор азарга, Ч.Улааны Аварга зээрд, халтар халзан, Т.Энхтайваны Гоё халиун гээд халхын хурдууд уягдаж байсан.
- Тэгэхээр Сандуйжав Тод манлай л таныг моринд уруу татжээ дээ. Морь бэлэглэсэн юм уу?
-Үгүй ээ. Надад “чи ийм адуу аваад уралдуулахад ямар ч байсан айрагдчих байх аа” гэдэг зөвлөгөөг өгсөн. Тэр дагуу нь дөрвөн насны морь авч улсын наадамд уралдуулахад соёолон 11, хязаалан 13-аар гээд бүгд 50 дотор давхисан нь их урам нэмсэн л дээ. Тэгээд л тэр намраа морины зураг зурдаг, адуу судлаач Батболд гэж нутгийнхаа залууг дагуулаад Хэнтий, Дорнод, Сүхбаатараас нэлээд хэдэн гүү авсан. Тэгээд л адуучин болсон доо./инээв/ Сандуйжав Тод манлайгаас Дүү зээрдийн төл зээрд даага эхтэйгээ ирсэн. Ах нь тэр жил Тамирын хурдад шүдлэн аман хүзүүдсэн.
- Яагаад заавал гүү гэж. Хүмүүс ихэвчлэн эцэг малд л анхаарал хандуулдаг шүү дээ?
- Сандуйжав Тод манлай, Батболд хоёр маань “ер нь адуу үнэлж авах биш сайн гүү л чухал даа” гэж зөвлөсөн байхгүй юу. Тэгээд л тэр дагуу нь гүү шилж цуглуулсан нь зөв байжээ гэж одоо боддог. Тэгэхэд цуглуулсан гүүнүүдийн гайгүй сайхан төлүүд гарч, эхнээсээ шүдлэн, хязаалан Эрдэнэтдээ сайхан уралдаж байгаа. Над шиг шинэхэн уяачийн хувьд сэтгэл хангалуун л байдаг юм. Манай Батболд морь сайн шинждэг. Адууны эзэн нь манай тэр, тэр гүүнүүд сайн, тийм удамтай үр төл нь давхидаг ” гээд ярьж зогсож байхад, Батболд маань тэр олон адуу дундуур явж байгаад “энэ хэд л гайгүй юм байна” гээд яг л нөгөө ярьсан хэдийг нь гаргаад ирнэ шүү дээ. Ийм маягаар 10 гаруй гүү, бас ганц нэг азарга авсан. Азаргыг нь анх уяад Дүнжингаравын өмнө Номгонд тавьсан. Гантөмөрийн Пума хул, Чулуунбатын Буган хүрэнтэй хол ирж байсан. Улсад айрагдчих адуу гэж шинждэг байсан ч туршлага дутаад санаандаа хүртэл давхиулж чадаагүй ээ. Ер нь морь уяна гэдэг их ярвигтай юм билээ. Хавар хонгор азаргаа тэжээлгүй ногоолуулж, үржилд оруулаад тамиргүй болгочихсон юм. Дараа нь тэжээсэн ч олигтой тамир суудаггүй юм билээ. Наадмын өмнөх их сунгаанд Билэгдэмбэрэлийн цавдар азарганы хойно ирж аман хүзүүдсэн ч улсад тамиргүй 16-д давхисан.
- Одоо таны адууг хэн уяж байгаа вэ?
- Эрдэнэтийн маань Баанаг гэж залуу уяж байгаа.
- Ганхуяг Манлайн дүү уяад байгаагүй бил үү?
- Тэдний дүү Ганбаатар хоер жил хэртэй уясан. Тэгээд Дорнодод ах дээрээ очсон. Сайн уядаг залуу. Уясан болгон нь л айрагдаж байсан.
- Үржил селекцийн ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж байгаа юу?
- Эрдэмтэн, судлаачдын хяналтан дор гэж асууж байх шиг байна. Тийм боломж Монголын нөхцөлд тааруу ш дээ. Энэ талын холбогдолтой гадаадын ном хэвлэл уншиж, судлаад түүнийгээ амьдралд туршиж байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс туршлага судалж байна. Манай уламжлалт үржил селекцийн ажлын зарчим нь сайныг сайнтай нийлүүлж сайн төл авна гэдэг түгээмэл ойлголт гэж ойлгосон. Харин үржил селекцээр амжилтанд хүрсэн газрууд болохоор биеийн пропорц өндөр, урт, өргөн зэрэг биеийн үзүүлэлтүүдийг урьдчилан тодорхойлоод тэр зорилгодоо ажлын явцыг захируулан үржил селекцийн ажил явуулдаг хатуу зарчим баримталдаг санагдсан.
- Гаднаас адуу авсан уу?
- Одоогоор хурдан угшил гаргаж авах, үржлийн ажлаа сайжруулах ажлыг гол зорилгоо болгож байгаа. Ноднин жил Англи Будённы азарга авсан. Бас л туршлага дутаад ганцхан төл авсан. Мөн нэг Англи азарга бий. Энэ жил алдаагаа давтахгүй байхыг хичээж байна.
- Сайн азаргатай хүмүүс нэг төрлийн бизнес эрхлэх болсон байна?
- Үгүй яах вэ, үнэхээр сайн гүүтэй хүн байвал л нэг зорилгын төлөө яваа хүмүүстэй хамтарч ажиллахыг л бодно доо. Гэхдээ мөнгө төгрөг гэхээсээ илүүтэй гарсан төл нь сайн байвал ярилцъя гэдэг байр сууринаас ханддаг.
- Эрдэнэтээр овоглодог уяачид, морь сонирхогчид хорхой дарах үүднээс бооцоот уралдаан зохион байгуулдаг уу?
- Уг нь манай Эрдэнэтэд Манлай уяач Д.Чулуунбат тэргүүтэй хэдүүл тойруулга байгуулж, өвлийн тойруулгын уралдаан хийчихдэг байсан нь одоо байхгүй болсон. Ер нь манай Эрдэнэтийн адуу сайжирсан, аймгийн айраг түрүү чанга, лав айрагдвал бүсэд орчихно л гэдэг болсон шүү. Эрдэнэтийнхээ уяачдад энэ жил болох бүсийн наадамдаа айраг түрүү олон авахыг хүсье.
- Аймгийнхаа морин спорт уяачдын холбоонд алба хашдаг уу ?
- Нилээд идэвхитэй тэргүүлэгчдийн нэг. Ямарч байсан тодорхой хэмжээгээр цаг зав гаргаад холбоогоо дэмжинэ.
- Та уг нь Баянхонгорын Галуут сумын хүн. Морь уралдуулахдаа хаагуур овоглодог вэ?
- Манай тэндэхийнхэн бүгдээрээ л Орхон аймаг Баян-Өндөр сум гэж бүртгүүлдэг .Тэгээд ч Эрдэнэт чинь уугуул хүмүүс гэж бага. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс суурьшсан газар. Тэр утгаараа Эрдэнэтээрээ овоглодог.
- Хонгор нутгаар овоглодог уяачид нийлж нэг гал байгаа дуулдсан?
-МУ-ын Алдарт уяач Цэдэв гуай болон Баянхонгорын уяачид өнгөрсөн намар Өлзийт хороололд цуглараад гал байгуулах тухай ярилцсан. Тэр үед нь би улсад уралдуулахаар бол ирж нийлье гэдгээ хэлсэн л дээ. Ерөнхийдөө нутгаар овоглосон гал байгуулахыг ихэд дэмжиж байгаа.
- Тун удахгүй “Ирээдүйн Түмэн эх” хурдан дааганы уралдаан болно. Та оролцохоор бүртгүүлсэн байна лээ. Ямар “хүлэг” сойж байгаа вэ?
- Манай Эрдэнэтээс нилээн олон хүмүүс бүртгүүлсэн байгаа. Манай Баасанханд гэж найз л намайг “гайгүй даага уралдуулаарай, байг нь би авна шүү ” гээд бүртгүүлчихсэн. Би түрүү ярьж байсан даа. Хариуцлагагүй байдлаасаа ч гэдэг юм уу болоод төл сайн авч чадахгүй байгаа гэж. Гэхдээ нэг гайгүй даага байгаа. Эрдэнэтэд 5 сарын 2-нд доод гурван насны уралдаан болно. Ерөнхийдөө энэ уралдаанд түрүүлж айрагдсан дааганууд “Ирээдүйн Түмэн эх”-д гайгүй амжилт үзүүлээд байдаг. Манай Чулуунбатын дааганууд айрагдаж байсан, ер нь л 10 дотор давхиад байдаг. Эрдэнэсайхан гуайн даага уржинан мөн 10 гаруйгаар явж байх жишээний.
- Ярилцсанд баярлалаа.Таныг морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
- За баярлалаа.Хурдан морь хэмээх хийморьлог амьтны тухай, уяачдын тухай бичдэг сайхан сэтгүүл гаргадаг та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №4
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна