МУ-ын Алдарт уяач Б.Мөнхтөр: Хар бор үрээ маань Алдарт цолыг айргаар мялаалаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Ардын хувьсгалын 90-н жилийн ойн босгон дээр соёолон айрагдуулсанд баяр хүргэе ?
-Баярлалаа. Хар бор үрээ ахынх нь унаган адуу. МУ-ын Алдарт уяач цолыг минь улсын наадмын айргаар мялаалаа.Төрийнхөө их цэнгэл наадамд соёолон айрагдуулна гэдэг том бахдал байдаг юм байна. Сэтгэл хөдлөөд, хэлэх үг ч олдохгүй юм.
-Тэгэлгүй яахав.Таны  хээр морь монгол хүлгийн шандсыг харууллаа ?
-Өвгөн хээр морь маань энэ жил 19 настай адуу. Идэрхэн настай хурдан хүлгүүдтэй эн тэнцүү уралдан улсынхаа наадамд зургаалж, шигшмэл хурдан хүлгүүдийн “ Их хурд ” уралдаанд айрагдлаа. Энэ бол том бахдал. Хээр морио хараад өөрийн эрхгүй самсаа шархирч байлаа. Аргагүй ховорхон заяах хурдан буян юм даа.
-Хар бор үрээ сунгаандаа яаж давхиж байсан бэ ?
-Энэ жил их сайн уягдсан. Сунгаануудад ер нь өнгөлж байсан. Ямар ч байсан айрагдах байх гэж дотроо бодож байлаа. Санаснаар минь хурдаллаа. Баяртай байна.
-Удахгүй бүсийн уралдаанууд болно. Хаашаа явах төлөвлөгөөтэй байна вэ ?
-Морьдынхоо байдлыг харж байгаад болно доо.
-Ярилцсанд баярлалаа.Хээр морины буян арвижих болтугай.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна