Ардын хувьсгалын 78 жилийн ойн баяр наадмын тойм
А.Тэлмэн Ардын хувьсгалын 78 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 320 гаруй азарга гараанаас мордлоо. Газар газрын шандаст хурдан хүлгэдээс:
Монгол улсын Тод манлай уяач Г.Сандуйжав уяж сойсон Идэр хээрээ түрүүлгэж, удамт гарамгай уяач гэдгээ харууллаа. Харин аман хүзүүнд Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн буурал, Монгол улсын Манлай уяач Д.Сундуйн өлгөр хээр, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Н.Аръяадагвын халтар, Монгол улсын Алдарт уяач О.Жамъяндоржийн буурал духт тус тус айргийн таваар оржээ.
Их нас
1. Монгол улсын Манлай уяач Д.Ганбаатарын зээрд халзан улсынхаа наадамд хоёр дахь удаагаа түрүү магнайд хурдалсан юм.
2. Аймгийн Алдарт уяач Б.Винтовын хонгор
3. Монгол улсын Манлай уяач Ц.Баастын хонгор халзан
4. Төв аймгийн Сэргэлэн сумын Нямцэрэнгийн хонгор
5. Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хээр айргийн таваар оржээ. Энд дурдахад их насны морьд будилсан нь төрийнхөө наадмыг зорьж ирсэн уяач нарыг сэтгэл гундуухан буцахад хүргэж байсан удаатай.
Харин соёолонгийн уралдаанд 380 гаруй мордсоноос: Монгол улсын Алдарт уяач Н.Гончигдоржийн сартай хүрэн түрүү магнайд хурдаллаа. Харин аман хүзүүнд төв аймгийн Борнуурын Элдэв-Очирын хонгор орсон бол удаах байранд Монгол улсын Манлай уяач Ц.Баастын хонгор халзан удаалжээ. Айргийн дөрөв, таваар Улаанбаатар хотын харьяат Пүрэвсүрэнгийн хонгор, Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн уяж сойсон, “Сүү” ХК-ийн дэд захирал Чинзоригийн өлгөр хүрэн хурдлан хурсан олон наадамчдыг баясгалаа.
Хязаалан - 344
1. Монгол улсын Манлай уяач Т.Монхорын хээр
2. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Доржпүрэвийн хүрэн
3. Сэлэнгэ аймгийн Баянголын Ганхуягийн хүрэн. Энэ хүрэн үрээ нь монголын цөөхөн эмэгтэй уяачдын нэг болох Монгол улсын Алдарт уяач Хорлоодойн угшилтай.
4. Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн хонгор
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан Намжилдоржийн хул үрээ айргийн тавд хурдаллаа.
Шүдлэнгийн уралдаанд 260-аад үрээ мордсоноос Монгол улсын Манлай уяач Ц.Онгуугийн хээр, хүрэн тус тус түрүү, аман хүзүүнд давхилаа. Монгол улсын Манлай уяач Т.Монхорын хонгор айргийн гурваар, Монгол улсын Манлай уяач Б.Содномцогийн хээр дөрвөөр, аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбатын хээр айргийн таваар тус тус оржээ.
Даага - 285
1. Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хүрэн
2. Аймгийн Алдарт уяач Д.Тогоогийн хүрэн
3. Аймгийн Алдарт уяач Х.Цогнойжамцын хонгор
4. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ганпүрэвийн сартай зээрд
5. Төв аймгийн Сэргэлэн сумын Ц.Мэндсайханы зээрд айргийн таваар хурдалсан билээ.
20-р зууны отгон наадмаар сурынхан тун ч одтой наадаж, олон шинэ амжилтыг бичин, түүхийн шаргал хуудаснаа үлдээсэн юм. Хамгийн олон буюу 200 гаруй харваач цэц мэргээ сорьсон юм. Монгол улсын Даваахүү тав дахь удаагаа төрийнхөө наадамд түрүүлсэн бол Идэрчулуун хүү спортын мастерын болзол хангалаа. Харин эмэгтэйчүүдээс Монгол улсын даяар дуурсах мэргэн Мөнхцэцэг зургаа дахь удаагаа түрүүлэн, энэ зууны амжилтаа бататгасан билээ. Тэгвэл Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хүчит 512 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Монгол улсын Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын заан Г.Өсөхбаяр, Монгол улсын заан Д.Сумъяабазар, Монгол улсын начин Ганбат нар үлдсэн юм. Үзүүр түрүүнд Б.Бат-эрдэнэ аварга, Д.Сумъяабазар нар тунаж, 11 дэх удаагаа Бат-Эрдэнэ түрүүлэн, залуу заан хоёр дахь удаагаа төрийнхөө их баяр наадамд үзүүрлэсэн билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна