Архангайн "Тэнүүн" хөндийд дээд гурван насны уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

Цагаан сарын шинийн найманд шандаст хурдан хүлгээ уралдуулж монгол эрийн хийморио сэргээдэг уламжлал тогтоод нэлээд хэдэн жил боллоо.
Өчигдөр Ихтамир сумын ЗДТГ-аас Баянцагааны тэнүүн хөндийд Архангай аймгийн хойд бүсийн сумдын уяачдын дунд азарга, соёолон, их насны морьдын уралдааныг явууллаа. Хэдийгээр цасны зузаан төө хиртэй хүйтний эрч -12 хэм байсан боловч дөрвөн туурай нь бараг газар шүргэм хурдлах ажнай хүлгүүдийн нуруун дээрх хөвгүүд ёстой л эр хүн болсноороо омогшин хийморь лундаагаа сэргээв.
Өндөр-Улаан сумын адуучин Л.Баясгалангийн хээр зүсмийн азарга, Хайрхан сумын уугуул Д.Чулуунбатын хээр соёолон, Их насанд Булган сумын уяач Х.Бямбадоржийн зандан хүрэн тус тус түрүүлж торгон жолоогоо өргүүж өргөн цолоо дуудууллаа.

Архангай аймаг Л.Булган

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна