“Дүнжингарав”-ын өнгийг Цагаан хөтөлийн сунгаа тодорхойллоо
А.Тэлмэн
Хаврын бүсийн хамгийн том уралдаан болох “Дүнжингарав”-ын өнгийг тодорхойлох сорилго уралдаан өнөөдөр Цагаан хөтөлийн хөндийд боллоо. Энэ өдөр Төв аймаг болон Өлзийт хороололд сунгаантай байсан ч Цагаан хөтөлийн сунгаанд 80 гаруй азарга, 150 гаруй их нас, 60 гаруй соёолон мордсон билээ.
Эрлийз азарганууд хадуурч Барын хээр түрүүллээ
Тус сунгаанд 80 гаруй азарга шандас сорьж давхисан билээ. Гарааны зурхайгаас зул задархад тархины 10-аад азарга дотор нэг ч монгол адуу байгаагүй гэхэд хилсдэхгүй биз. Зурхайгаас Төв аймгийн Баянцогт сумын уугуул Манлай уяач Д.Одгэрэлийн уясан хонгор халзан, Ховд аймгийн Мөст сумын уугуул “АНУ Сервис”-ийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн “Сувдан бор” нар хөтөлж гарсан ч замын дунд тархины хэдэн азаргыг дагуулж хадуурсан юм. Зурхайн үзүүрт ирэхэд Увс аймгийн уугуул Барын хээр азарга өнгөлж Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул АПУ-гийн П.Батболдын хул аман хүзүүдсэн билээ. Гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын зээрд давхиж, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул П.Цэгмэдийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул “Макс” группийн ерөнхийлөгч МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн нар эхний тавд багтсан юм.
Их морийг Б.Баатарчулууны хул өнгөллөө
Нэг өдөр гурван газар сунгаан болж байгаа ч Цагаан хөтөлийн сунгааны их насанд 150 гаруй хүлэг мордсон юм. Харамсалтай нь зохион байгуулалтгүйгээс болж гурав тасарч уралдсан билээ. Зурхайдаа хүрч эргэсэн морьдны түрүүг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Баатарчулууны хул авч, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн”-ий захирал МУ-ын Тод манлай Х.Бат-Эрдэнийн хүрэн аман хүзүүдсэн билээ. Гуравт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан Орхон аймгийн Баян-өндөр сумын уугуул Ц.Бат-Энхийн хүрэн давхиж Дорнод аймгийн Матад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын бор, Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын Манлай уяач Д.Одгэрэлийн уясан Ховд аймгийн Мөст сумын уугуул “АНУ Сервис”-ийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн хонгор нар удаалсан юм.
Э.Тамирын эрлийз хүрэн үрээ саахалтын зайтай түрүүллээ
Хурдан соёолонгийн сунгаанд 60 гаруй хүлэг мордсон билээ. Гарсан цагаасаа эхлэн Ховд аймгийн харьяат Автомастеруудын холбооны ерөнхийлөгч залуу уяач Э.Тамирын эрлийз хүрэн үрээ саахалтын зайтай түрүүлсэн юм. Аман хүзүүнд Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын Манлай уяач Д.Одгэрэлийн уясан Ховд аймгийн Мөст сумын уугуул “АНУ Сервис”-ийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн бор давхисан билээ. Гуравт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул МУ-ын Тод манлай уяач хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн хонгор, мөн түүний уяж сойсон МУ-ын Алдарт уяач Д.Дагвадоржийн хүрэн давхиж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Батхүүгийн уясан Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн зээрд удаалсан юм.
Л.Гал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна