Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын тойм
А.Тэлмэн Төрийн 9 хөлт цагаан тугийг төв цэнгэлдэхэд хүндэтгэлтэйгээр залснаар төрийн их баяр наадам эхэллээ. Монгол ардын хувьсгалын 80 жилийн түүхт ой үндэсний их баяр наадмын хурдан морины азарганы уралдаанд газар газрын 645 азарга гараанаас мордсоноос:
1. Аймгийн Алдарт уяач Н.Дарамренчингийн алаг түрүү магнайд торгон жолоо өргүүллээ.
2. Аймгийн Алдарт уяач Р.Раашийн хүрэн
3. Аймгийн Алдарт уяач Э.Ууганбаярын хар
4. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Алтангэрэлийн хээр
5. Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Ням-Осорын хонгор тус тус хурдалсан юм.
Хурдан их насанд 840 хурдан ажнай бүртгүүлжээ. Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн хээр түрүү магнайд хурдалсан юм. Хээр адуу нь 1998 оны Ардын хувьсгалын 77 жилийн ойн баяр наадмаар аман хүзүүнд хурдалж, улс бүсийн даншиг наадмуудад олонтоо айраг түрүү хүртэн хурсан олныг баярлуулж байсан билээ. Аман хүзүүнд Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн хонгор, гуравт Монгол улсын Манлай уяач Д.Ганбаатарын Монголын хоёр дахь дархан эхээр тодорсон зээрд, дөрөвт Налайх дүүргийн Г.Чулуунбатын бор, тавд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач С.Энэрэлтийн ногоон морь орсон юм.
Соёолон
1. Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн бундан хул
2. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Доржпүрэвийн бор
3. Монгол улсын Алдарт уяач Г.Ганбатын билгүүн хээр
4. Монгол улсын Манлай уяач Ц.Цэнгэлийн саарал
5. Монгол улсын Манлай уяач Б.Бат-Эрдэнийн хулан хээр
Харин хязаалан насны морьдын уралдаанд бараан зүсмийн адуу өнгөлж явсаар аймгийн Алдарт уяач Т.Батцоожийн хонгор халзан түрүүлсэн бол “Зиг заг” компанийн Зоригийн хар аман хүзүүнд хурдалсан билээ. Гуравт Монгол улсын Алдарт уяач Г.Баттөмөрийн хүрэн, дөрөвт “Мон уран”-ы Б.Наранхүүгийн шарга, Төв аймгийн Сэргэлэн сумын Монхорын хүрэн айргийн таваар хурдлан наадам олноо баярлууллаа.
Шүдлэн
1. Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын сартай хүрэн. Энэ бол Ариунболдын анхны төрийн наадмын хишиг байлаа.
2. Аймгийн Алдарт уяач Э.Ууганбаярын хээр
3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач У.Дамдинжавын хонгор
4. Сүхбаатар аймгийн Баруун-Уртын Ч.Ариунболдын хээр
5. Улаанбаатар хотын харьяат Э.Золбаярын сартай цавьдар
Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын босоо хээр түрүү магнайд хурдалсан бол Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн хамар цагаан даага удаалсан юм. Харин гуравт аймгийн Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн зээрд, дөрөвт Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн хул, тавд 027 ангийн Балгансүрэнгийн зээрд тус тус орж байлаа.
Их сурын харваанд буриад, урианхай сурын харваагаар эхэлсэн юм. 80 жилийн ойн баяр наадмын сурын харвааны нэг онцлог нь урд өмнө нь таван зурхай дээр баяр наадмын харваа үлдэж харвадаг байсан бол шинээр гурван зурхай нэмж, нийт 8 зурхай дээр 300 гаруй харваачид эрхий мэргээ сорьсон юм.
Хүчит 512 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан А.Сүхбат, улсын заан Цэрэнпунцаг, улсын заан Г.Өсөхбаяр нар тунаж үлдсэн юм. Ийнхүү төрийнхөө их баяр наадамд Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат арслан нар үзүүр түрүү булаалдан, А.Сүхбат арслан хоёр дахь жилээ түрүүлсэн билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна