Эрлийз ангилалд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд


Шинэ монгол буюу эрлийз адууг ялгаж уралдуулах тухай ММСУХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрийг сүүлийн гурван жил мөрдөн, улс бүсийн чанартай томоохон уралдаануудын үед хэрэгжүүлж буй билээ. “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаан сүүлийн хоёр жил эрлийз морьдоо тусад ялгаж уралдуулж буй. Могой жилийн хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаан эрлийз дээд насны ангилалын морьдын уралдаанаар салхиа хагалж, 80-аад хурдан хүлэг шандас шалгасан юм. Уг уралдаанд түрүүлсэн хээр үрээ комиссын шийдвэрийн дагуу хасагдаж, дараагийн морьд урагшилсан. Ингээд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн цувааг танилцуулъя.
1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул хүүхэт хутагт О.Тагарваагийн хээр.
2. Төв аймгийн Лүн сумын уугуул "Итгэлт орших" группийн Ерөнхийлөгч МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр. Хээр үрээ ”Өмнөговь хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсныг санаж буй бизээ.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхтүвшингийн хээр. Хээр үрээ хэдхэн хоногийн өмнө болсон аймгийнхаа хаврын уралдаанд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул "Алтай констракшн" ХК-ийн захирал, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр. Хээр үрээ МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн унаган адуу бөгөөд 2010 онд даагандаа төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалж, давхар уяагаар Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд түрүүлж байсан. Харин 2011 онд АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны ангилалд зургаад хурдалж, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд түрүүлж байсан бол 2012 онд "Дүнжингарав-2012" хаврын бүсийн уралдаан болон төрийн их баяр наадам, төвийн бүсийн даншиг наадамд тус тус аман хүзүүдсэн хурдан буян юм. Хээр үрээний уяаг П.Баяраа тааруулдаг билээ.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ган-Очирын хүрэн
А.Мөнх-Эрдэнэ





















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
19 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна