О.Тагарваан амжилтын буухиа үргэлжилсээр

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд

Хурдан морь удамт уяачдаараа улсдаа тэргүүлдэг Төв аймгийн Сэргэлэн сумнаа гуравдугаар сарын 5-нд “Сэргэлэн хурд-2013” уралдаан боллоо. Энэхүү уралдааныг тус сумын "Сэргэлэн хурд" МСУХ-ны тэргүүн Б.Сүхбаатар, дэд тэргүүн Б.Шагдаржав, тэргүүлэгч Ц.Базаррагчаа, Э.Энхбаяр нар ивээн тэтгэн зохион байгуулсан юм. Дээд гурван насны энэхүү уралдаанд 200 орчим хурдан хүлгэд тоосоо өргөн, шандас шалгасан юм. Ер нь Сэргэлэн сумаас ардын төрийн их баяр наадамд хамгийн олон морь айрагдаж түрүүлсэн байдаг бөгөөд мөн  энэ нутгаас хамгийн олон улсын алдар цолтой уяачид төрөн гарсан байдаг билээ.
 Нэмж дуулгахад “Дүнжингаравын хурд”-ын эрлийз ангиллын дээд насны түрүүгээр могой жилийн өмөө нээсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын аймгийн Алдарт уяач О.Тагарваан амжилтын буухиа үргэлжилсээр байна. Тэрээр “Сэргэлэн хурд 2013” уралдаанаас хоёр айраг хүртжээ. 

Азарга:
1. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Ц.Өлзий-Оршихын хонгор халзан
2. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач А.Даваахүүгийн хээр
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач М.Баяраагийн хонгор
4. Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Энхсайханы цавьдар
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач С.Отгонбаярын хул

Их нас:
1. Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Энхбатын шарга
2. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Ч.Гансумын халтар
3. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын аймгийн Алдарт уяач О.Тагарваагийн бор халзан
4. “Босоо хүлэг” галын уяач М.Цэрэнжавын зээрд
5. Төв  аймгийн Баянцагаан сумын уяач М.Энхсайханы хээр

Соёолон:
1. Нийслэлийн Алдарт уяач У.Ганхүүгийн зээрд
2. Төв аймгийн Зуунмод сумын уяач Агваанцэрэнгийн цавьдар
3. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын аймгийн Алдарт уяач О.Тагарваагийн бор
4. Мэндбаярын хүрэн
5. Төв аймгийн Баян сумын уяач Д.Оюунбатын хул халзан

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна