Луусын шилдгүүд зочдын хөлд дараатай өнжинө

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 07 -нд

Сар шинийн босгон дээр ММСУХ-ны шилдэг салбар холбоогоор Дундговь аймгийн Луус сумын уяачдын холбоо шалгарсан юм. Хэзээнээсээ нааш хурдан морь, эрдэмт уяачдаараа алдартай тус сумынхан 20-р зууны сүүл, 21-р зууны эхээр улс орондоо хурдаараа гайхагдаж ирсэн улс. Өнгөрсөн онд гэхэд л тус сумаас
улсад нэг айраг, бүсэд нэг айргийн амжилт үзүүлээд байгаа билээ.  Монголын шилдэг салбар уяачдын холбоо болсон Луусынхан энэ сарын 8,9 зочдын хөлд дараатай өнжих нь. Учир нь Дундговь аймгийн уяачдын холбооны хурал Луус суманд 8-нд болох бол, 9-нд Дундговь аймгийн төвийн бүсийн хурдан морины уралдаан болох гэж байна. Энд дээд  гурван насны морьдын уралдаан болох юм.
Энд нэмж сонирхуулахад Луусын уяачид, хурдан морьдын түүх бүхий алдрын танхимыг өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд нээсэн юм. Энэ нь  Дундговь аймагтаа төдийгүй Монгол улсын 21 аймгийн 329 сумын уяачдын холбоонд үлгэр дуурайлал болох ажил болсон хэмээн морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа олон үнэлсэн нь бий.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна