Алдарт уяач, аварга анчин Ламзавын Дэмбэрэл


МУ-ын Алдарт уяач Ламзавын Дэмбэрэл 1938 онд Дэлгэрцогт сумын нутаг дахь Цагаанбулан хэмээх газар төржээ. Түүний эцэг Ламзав хуварга хүн байсан хэдий ч хурдан хүлгийн уяа эвлүүлэн хийморио сэргээдэг нэгэн байсан гэдэг. Чухам тиймээс Алдартад уяаны эрдэм заасан анхны багш нь түүний аав Ламзав гуай юм. Хөдөөгийн эгэл борчуудын адилаар өсөн торниж эр биенд хүрсэн Л.Дэмбэрэл цэргийн албыг Архангай аймгийн Өгийнуурт хаасан бөгөөд халагдаад шууд Төв аймгийн Мөнгөнморьт суманд шилжин ирж суурьшсан гэдэг. Бага залуугаас адуу малтай ойр байсан дуу хуурын өлгий нутгийн хүү 1964 оноос бие даан хурдан морь уяж, тэр жилээ Мөнгөнморьт сумын наадамд Бөгөнцагаан морио айрагдуулж өм нээгджээ.
Тамир ихтэй, олон хоногийн хатуу уяатай Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Лувсанпунцагийн адуугаар суурилж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул Дэмбэрэлийн цавьдарууд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Жанцангийн Үүлэн бор азарганы үр төлөөс цус сэлбэж чанаржуулсан тэрээр улсын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн хийморьтой эр.
Дээр дуридсан Жанцангийн бор азарга бол даагандаа улсын наадамд түрүүлсэн хурдан ажнай бөгөөд дээд угшил нь Дийлдэг хэмээх Дамдингийн боруудын гаралтай хэмээгддэг юм. Ийнхүү саваа бэлтгэн адууныхаа удам угшлыг сайжруулсан тэрээр анх АХ-ын 75 жилийн ой 1996 оны төрийн их баяр наадамд цавьдар халзан азаргаа аман хүзүүдүүлэн, Элбэг халтар шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулж мөн ч одтой наадсансан. Босго өндөр төрийн наадмаас нэг дор хоёр айраг хүртчихээд ханхайж суухад нь ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Пунцагбалжир агсан “Жалгын адуу ч яахав дээ” хэмээн хорыг нь малтаж. Тэгэхэд нь “жалганаас л хурд төрдөг юм даа” хэмээн хариу барьсан ч цээжний мухарт “жалганы адуу яаж давхидгийг харуулна даа” гэх шар хөдөлж буцалж суусан гэдэг. Эр хүний шаралхуу зангаар дараа жил нь ирж Элбэг халтар хязаалангаа түрүүлгэж, зээрд шүдлэнгээ айрагдуулчихаад маадгар явсан нь түүний баяр бахдалт жаргалтай мөчүүдийн нэг. Тэрээр энэхүү наадмаа хожим эргэн дурсахдаа “Тэр их хүн биднийг өдөж улсын наадамд дахин ирж уралдуулах гэж л тэгж хэлсэн юм билээ л дээ” хэмээн монгол эр хүний уужим ухаанаар хандсан билээ. АХ-ын 77 жилийн ойн баяр наадамд Л.Дэмбэрэлийн хилэн хар шүдлэн аман хүзүүнд хурдлан төрийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн эзэн болгосон юм.
Хязааландаа Төв аймгийн 70 жилийн ойд долоолж, соёолондоо Мөнгөнморьт сумын 70 жилийн ойд түрүүлэн, долоотойдоо /1996 онд/ төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдсэн цавьдар халзан азарга бол Алдартын амин хайртай хүлгэдийнх нь нэг. Цавьдар азарганы үр төл нь ч гэсэн эцгийн шийрийг хатаан хурдалж эзнийхээ магнайг тэнийлгэсэн нь олонтаа. Тийнхүү хүлгийн хийморьт сүсэглэн, хээрээр гэр хэцээр дэр хийж явсан аатай он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэн Дэлгэрцогтын унаган хүү 2000 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
МУ-ын Алдарт уяач Ламзавын Дэмбэрэл агсан сайн уяачаас гадна шаггүй ноцолдчихдог нэгэн байсан гэдэг. Тэрээр 1959 бүх цэргийн наадамд зодоглон цэргийн начин цолыг хүртэж байсан удаатай. Бие хаагаар бусдаас ялгараад байхгүй ч шуундаа бярлахуу. Ямартаа л ууланд гараад зэрлэгшчихсэн адууг бариад номхотгочихож байхав.Тэр нутгийн ганц хүүтэй айлын адуу юм байж л дээ. Ганц хүү цэргээс эргэж ирэлгүй удаж адуунаас нь үлдсэн ганц үрээ нь ууланд гараад зэрлэгшчихсэн байхад нь Л.Дэмбэрэл орны адууг нь өгөөд авсан нь тэр юм. Тэрхүү омголон хар азарга Л.Дэмбэрэлд олон сайхан хурдан төл өгсөн бөгөөд дээр дурьдсан улсын наадамд шүдлэндээ гурвалж, хязааландаа түрүүлэн, соёолондоо наймлаж байсан Элбэг халтар хар азарганы төл юм. Мөн өөр нэг хар соёолон үрээ Төв аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдэж байсан гэдэг юм.
Л.Дэмбэрэл агсан уртын дуу их сайхан дуулна. Хайлган нэгний самсааг шархиртал уртын дуу шуранхайлан найр наадмыг хөгжөөсөн нь цөөнгүй. “Жаахан шарга” үүний аялах дуртай дуунуудынх нь нэг.
Басхүү үйл үртсэнд жигтэйхэн уран. Монгол гутал, дээл, малгайгаа өөрөө оёод өмсчихнө. Эргээд санахнаа Л.Дэмбэрэл агсан юм юмны захтай хүн байсан шиг. Барилдана, уралдана. Дуулна, хуурдана.Эсгэнэ оёно. Бас дээр ан хийнэ. Анчин анчиндаа улсын шилдэг анчнаар нэрлэгдэж байсан хүн. 1974 онд тарвага агнах улсын уралдаанд нэг өдөр 100 гаруй тарвага агнаж, алсан тарвагаа нэг бүрийг нь дөрвөн минутын дотор өвчин улсын аварга анчнаар шалгарч байсан гэдэг. Ийм нэг аливаад дөртэй түмэндээ хүндлэгдсэн буурал уяач Төв аймгийн Мөнгөнморьд суманд амьдарч байгаад 2013 онд бурхны орноо одсон билээ.
А.Тэлмэн









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна