Хаа ч цуг гэж мэдээрэй

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 21 -нд

Энэ удаагийн парламентад бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан нөхдүүд бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун,  Ц.Даваасүрэн нар билээ. Эднээс Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар аймгийнхаа уяачдын холбоог  тус тус  тэргүүлдэг. Тиймдээ ч хувь хүний карьераар илүүтэй  тухайн албан тушаал нь  их хурлын эрхэм гишүүн болоход нөлөөлсөн гэх юм билээ. Нэг сонирхолтой “ангийн андууд” олон зүйл дээр санаа нийлж, дотносох нь бий.  Тангаргаа өргөсөн өдрөө л нэгнийхээ өрөөгөөр зочлон кофе уун тухалж суусан тэд одоо бол морины аливаа нэг уралдаанд бол “хаа ч цуг” л гэх шиг явдаг юм.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна