“Архустайн хурд-2013” уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

3-р сарын 24 буюу хаврын дунд сарын шинийн 12-ны шарагчин үхэр өдөр Төв аймгийн Архуст сумнаа  дээд гурван насны морьдын уралдаан боллоо. “Архустайн хурд” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уг уралдаанд  долоон аймгийн эрдэмт уяач, хурдан хүлгийн хамт хүрэлцэн ирсэн бөгөөд МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш одтой сайхан наадсан байна. 

Азарга-32
1.Улаанбаатар хотын Багануур дүүргийн уяач Ууганбатын хээр
2.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Баярбатын хээр
3. Төв аймгийн Зуунмод сумын харьяат Лхагвасүрэнгийн хонгор
4.Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Нямсүрэнгийн хүрэн
5.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Төмөр-Очирын бор
6. Төв аймгийн Архуст сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамъяансүрэнгийн хонгор
7. Төв аймгийн Архуст сумын харьяат Энхбатын шарга
8. Төв аймгийн Архуст сумын харьяат Лувсандандарын хүрэн
9. Төв аймгийн Архуст сумын харьяат Батцэрэнгийн бор
10. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Идэрбатын сартай хүрэн

Их нас-42
1.Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Батнноровын хул
2. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Төмөр-Очирын зээрд
3. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Энхбатын хамар цагаан зээрд
4. Төв аймгийн Архуст сумын харьяат Батбаатарын бор
5. Төв аймгийн Архуст сумын харьяат Энхбаатарын цагаан
6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Төмөр-Очирын алаг
7. Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат Энхтайваны хүрэн халзан
8. Төв аймгийн Архуст сумын харьяат Сэнгэдоржийн хүрэн
9. Төв аймгийн Архуст сумын харьяат Чулууны халтар
10. Төв аймгийн Архуст сумын харьяат Нямдоржийн буурал зээрд

Соёолон-51
1.Төв аймгийн Архуст сумын харьяат Жамъяансүрэнгийн бор
2.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, УИХ-ын гишүүн, Манлай уяач Ч.Улааны бор
3.Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хонгор
4. Төв аймгийн Зуунмод сумын харьяат Золбаярын хээр
5. Төв аймгийн Архуст сумын харьяат Эрдэнэбатын халиун
6. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Баяндүүрэнгийн цавьдар
7. Төв аймгийн Баян сумын харьяат Басбишийн хамар цагаан
8. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Лхагвасанчирийн зээрд
9. Төв аймгийн Архуст сумын харьяат Энхбатын зээрд
10. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбасайханы халтар тус тус хурдаллаа.
Уралдааны фото зургуудыг бид маргааш хүргэх болно.

А.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна