Э.Төрмандахын “Аархал” цомог гарчээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 03 -нд

Дуучин Э.Төрмандахын гурав дахь бие даасан цомог “Аархал”  гарчээ. Тус цомогт “Аархал”, “Чонын хиймортой эр”, “Молорын дуун”, “Тэнгэрийн хүлэг”, “Адуугаараа алдартай Дэлгэрхангай”, “Ижил хоёр бор”, “Хурдан морьтын борууд”  гэхчилэн 15 дуу багтсан байна. Түүний дуулсан “Аархал” дуу хөгжмийн сувгуудын хитүүдийг тэргүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа  нь шинэ цомог гарахад нөлөөлсөн тухай дуучин залуу ярих юм билээ. Анх "Зүүдний шувуу шиг бүсгүй", "Энх улирал"  дуунуудаараа олны танил болж байсан бол богинохон хугацаанд бие даасан тоглолт болон  гурван ч цомгоо гаргаад амжсан байна.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна