Монгол ардын уртын дуу “Хүрэн толгойн сүүдэр”

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 09 -нд

Нэрт уртын дуучин Ламжав агсаны дуулснаар "Хүрэн толгойн сүүдэр"-ийг хүргэж байна. Үг бүрээс нь ухаарал хайрлах уртын дууны  тэр л гайхамшигтай ид шидийг шимтэн мэдрэх юутай таатай.

...Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ
Хүний бага л чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь
Араан дагаад хүүшлэнэ дээ
Амраг жаахан чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий
Араан дагаад цуврана даа
Аль газрын чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хөө... Энэ нь хуриман дээр дуулж болдоггүй дуунуудын нэг билээ. Бидний өвөг дээдэс дууг учир жанцантай дуулж ирсэн ард түмэн. Найр эхлүүлдэг, төгсдөг дуунууд гэж бий. Энд сонирхуулахад найр наадам, том ёслол хүндэтгэлээ “Төрийн товч”, “Түмэн эх”, “Хуур магнай”-гаар эхлүүлдэг байсан гэдэг. Үүнээс гадна “Эртний сайхан”-аар ч эхлүүлж болдог юм.

А.Дөл

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.