Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 22 хүртэл хойшлов

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 17 -нд

ММСУХ-ны салбар холбоодын тэргүүд, нарийн бичгийн дарга нар оролцох удирдах ажилтны III уулзалт зөвлөгөөнөөр салбар холбоодын ажлын тайлан, холбоодтой хийсэн гэрээний дүгнэлт, Монголын үндэсний хурдан  морины уралдааны зохион байгуулалт, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэгсэл зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ. Зөвлөгөөнд оролцох салбар холбоод өнгөрсөн оны ажлын тайлан, 2013 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ММСУХ-нд энэ сарын 12-ны дотор ирүүлсэн байх ёстой ажээ. Энд 2012 онд зохиогдсон хурдан морины уралдаан, оролцсон уяачид, унаач хүүхдийн тоо, 2009 оноос хойшхи уралдаан, наадамд оролцсон унаач хүүхдийн бэртэл гэмтэл ослын талаархи тоо баримт, унаач хүүхдийн хувцас хамгаалалтын хангалтын байдал,  унаач хүүхдийн даатгалд хамрагдсан байдал гэхчилэн олон зүйлийг салбар холбоод бэлтгэж, урьдчилан ирүүлсэн байх ёстой тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ сарын 20-нд болох удирдах ажилтны III зөвлөгөөн тодорхой шалтгааны улмаас 22-ныг хүртэл хойшилжээ. Зөвлөгөөн 22-ны 10 цагт Улаанбаатар зочид буудалд эхэлнэ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна