ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү:Хатуухан хэлэхэд хүүхдийн эрхэд эзэн байхгүй болчихоод байна


-Та сая удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдээлэл өглөө? Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач?
-Сар шинийн дараа болсон хаврын уралдааны үеэр хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан нь нийгмийг цочроосон. Үүнээс үүдээд яагаад хавар уралдах гэж. Хаврын уралдаанд хүүхэд уралдуулах нь зөв үү. Яагаад бид хүүхдээ хамгаалахгүй байна. Ингээд хараад суугаад байсаар байх уу гэсэн энэ олон асуудлыг иргэд ярьж хөндлөө. Үүнтэй холбоотойгоор манай хүүхдийн төлөө үндэсний газар холбогдох талуудтай хамтран илүү нарийвчилсан судалгаа хийж, хүүхдийн төлөө хамтран ажиллах, ойлголцох байр суурьтай байгаа. Гэхдээ хүүхдийн эрх гэхээр олон зүйлийн тухай энд ярина. Унаач хүүхдийн эрх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж юу байх уу. Асран хамгаалагч, уяач ямар үүрэгтэй юм. Эцэг эхээс нь тусад нь авчраад гал дээрээ тэжээгээд тэтгээд явах юм уу. Ингэж байгаа нь зөв үү, буруу юу гээд хууль дүрмийнх нь дагуу аваад үзэх юм бол хүүхдийн эрх маш нарийн. Бидний зүгээс өвлийн уралдааныг бүрэн хоригломоор байна. Нөгөө талаас хүүхдийн сурч боловсрох боломжоор хангах хэрэгтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр хүүхдээ сургуульд сургахгүй ээ уяач л болгоно гэсэн эцэг эх гарахгүй болов уу гэж хүүхдийн ажилтны хувьд бодож байна. Гэхдээ магадгүй нэг хоёр байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ хүүхдээ сургуульд сургахгүй ээ. Аль нэг уяачийн гал дээр аваачаад хэдэн төгрөгтэй болчихъё гэсэн бодолтой асран хамгаалагч байгаа бол бид хариуцлага асууна. Өнөөдөр энэ нь байж болох мэт ч тэр хүүхэд 20 жилийн дараа хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллага нь миний эрхийг хамгаалсан бол одоо ингэж амьдрах уу гэсэн харамсал төрөхийг үгүйсгэхгүй.
-Холбогдох хүмүүсийн саналыг сонсож байгаа гэлээ. Уяачид ямар санал хэлж байна вэ?
-Энд уяачид өнөө үед алдагдаад байгаа ёс заншил өв уламжлалаасаа хүүхдүүд дэндүү хол өсч байгаа тухай ярьж байна. Тэднийг ярьж байгааг бид ч ойлгож байна. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн монгол ахуй, монгол ёс заншлаа өнөө бидний үеийнхэн үргэлжлүүлэн үр хойчдоо өвлүүлэх нь зүйн хэрэг. Гол үүнийг хийхдээ хүүхдийнхээ эрхийг хамгаалъя л гээд байгаа юм. Дэлхий дэлгэнэсэн зуны дэлгэр цагт хүн бүрийн л сэтгэл тэнийдэг. Энэ үед сайхан наадчихъя. Гэхдээ хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж уралдъя. Хэрвээ ямар нэгэн осол гарвал эмнэлэг, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх хүн нь, хариуцлага хүлээгчид нь бэлэн байя л гээд байгаа юм. Өнгөрсөн хаврын уралдаанаар гарсан таагүй зүйлийн ард хариуцлага хүлээх эзэн олдохгүй байх жишээний. Зохион байгуулсан нь хүртэл би бараг биш гэх гээд байна шүү дээ. Сүүлдээ морь унуулсан эзэн ч олдох янзгүй. Худалч хүнд хүүхэд таван цагт унтаагаараа ирээд морин дээр мордоод давхиж байгаад уначихсан юм шиг ярьдаг. Хатуухан хэлэхэд хүүхдийн эрхэд эзэн байхгүй болчихоод байна. Нийгэм уяачдын энэ сэтгэл зүтгэл, адуу малын нөмөр нөөлөг ахуй амьдралд хэрхэн нөлөөлдөг гэдгийг харахаасаа илүүтэй нүдэн дээр нь амиа алдаж байгаа тэр хүүхдийн эрхийг хамгаалах хэн байнаа гэж асууж байна. Гэхдээ өнөөдөр бид өөр өөрийнхөөрөө ярих биш ул суурьтай судалгаа хийж, хамтран ажиллах л хэрэгтэй. Иргэн нь ч, ээж аав нь ч, хүүхэд нь ч, даатгалын байгууллага нь ч, холбогдох зөвшөөрөл өгөх гэж байгаа засаг дарга нь үүргээ биелүүлмээр байгаа юм. Тэр Засаг дарга захирамжин дээр гарын үсэг зурахаасаа өмнө хүүхдийн хамгаалах хэрэгсэл бүрэн үү, зам талбайгаа зассан уу? гэхчилэн ядаж хоёр гурван асуултанд хариултад авчихаад зурчихдаг л болмоор байна шүү дээ. Гарын үсэг зурах эрх нь байж болно. Тэнд бас хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг байгааг санах хэрэгтэй.
Одоо хоёр сарын дараа баяр наадам болдогоороо л болно. Хүүхдүүд ч энд морьдоо унадагаараа л унаад уралдана. Гэхдээ уралдана гээд урьдынх шигээ дур зоргоороо уралдаан зохион байгуулдаг, аль нэг айлын хажууд аваачаад хүүхдээ хаячихдаг байдал давтагдана гэсэн үг огтоосоо биш шүү. Уралдаан цоо шинэ дүрэм журмаар болох ёстой. Ингэхийн тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж хамтран ажиллах л хэрэгтэй байна. Бид ярилцсаар, өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсээр хоёр сар өнгөрчихлөө. Одоо тодорхой гарцанд хүрмээр байна. Тийм учраас Хүүхдийн төлөө үндэсний газар 5 сарын эхээр зөвшилцөх уулзалтыг хийхээр төлөвлөөд байгаа.
-Энэ чиглэлээр хүмүүстэй уулзаж байхад зөрчилдөх зүйл их гарч байна уу?
-Зөрчил байх хэрэгтэй. Асуудлыг харж байгаа өнцөг, явж байгаа чиглэл, дэвшүүлж байгаа зорилго, хүртэж байгаа үр шим энэ бүхэн өөр байгаа учраас энд өөр өөр сонирхол, өөр өөр эрх ашиг явж байгаа юм. Миний харж байгаа өнцөг бол хүүхдийн эрх ашгийг хамгаалах. Харин хоёрдугаарт үндэсний соёл уламжлал спортын шинэ төрлүүдтэй уялдах ёстой гэж үзэж байна. Энэ нь хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлөх ёстой. Өнөөдөр хүүхдийн хувьд хөдөлмөр болж тооцогдох болоод байна гэж хүүхдийн төлөө газар хэлэхэд уяачид уучлаарай, морь унаад хургаа эргүүлээд ирэх энэ ажил хөдөлмөр үү? гэж асууж байна. Энэ мэтээр бие биенээ хүлээн зөвшөөрч сонсох ёстой асуудлууд байгааг би үгүйсгэхгүй. Би буруу дуулаагүй бол 80000 уяач байна гэж байх шиг байна лээ. Наадмын үеийн хэдэн жилийн судалгааг харахад 37-39, дээд тал нь 40 орчим мянган хүүхэд морь унадаг гэсэн тоо бий. Эдний дийлэнх нь7-12 насныхан. Түүнээс доош 5,6 настай ч байдаг. Хүүхэд уналаа бид нар бүртгээд очихоор 7 настай гэж бүртгүүлээд тав, зургаан настай хүүхдээр унуулчихсан л байдаг байхгүй юу. Одоогийн хуулиар долоо гээд л заачихсан байхад уяач түүнээс доош насныхныг унуулмааргүй л байна. Энэ бол амралтаар нь нэг дааган дээр мордуулаад, хоёр гурван өдөр шогшуулахаас өөр асуудал. Өнөөдөр уяачид өөрийнхөө хүүхдийг явуулахгүй хэрнээ амьдрал нь хүнд хүүхдүүдээр унуулж байгаа үнэн л биз дээ. Эсвэл асрах газраар морь уначих хүүхэд байна уу гээд хайгаад яваад байдаг. Энэ бол ерөөсөө байж болохгүй үзэгдэл. Хүүхдийн төлөө газар ч өв соёл, монгол морин спорт гэж ярьж байгаа бол тэр чиглэл рүү хандуулаад ойлголцон хүлээн зөвшөөрч дэмжих бүх л арга хэмжээг авах ёстой. Тэрнээс хэсэг бүлэг хүмүүсийн нэр хүндээ өсгөх гэсэн, нийгэмд ашиг хонжоо олох гэсэн зорилгоор хүүхдийг ашиглаад тэрийг нь хүн мэдэхээргүй юм шиг ярих гэж байгаа бол уучлаарай л байна. Энийг бид мэднээ л гэж хэлнэ.
-Томчууд яриад л байна. Хүүхдүүд өөрсдөө энд юу гэж байх юм бэ?
-Хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлаар тэднээс мэдээлэл авна гэдэг нийгмийн ажилтан, судлаач, сурган хүмүүжүүлэгчдээс маш их ур чадвар шаарддаг ажил. Та бид хоёр 10 минутанд нэлээд хэдэн мэдээлэл солилцож байгаа бол 10 минутанд ганц ч үг дуугарахгүй хүүхэд хэдэн арваараа тааралдана. Бид орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан хаврын уралдаануудаас хойш маш олон төрлийн мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийж харилцан мэдээллээ хуваалцаж, тодорхой гүнзгийрүүлсэн судалгаа ч хийлээ. Хүүхдүүдтэй бүлгээр, ганцаарчилсан ярилцлаа. Тэд маш нарийн юм ярьж байна. Гэхдээ үүнийг дүн шинжилгээ хийж албан ажилдаа ашиглана уу гэхээс тэр ингэж хэллээ, энэ ингэлээ гэж хэлэх ёс суртхуун бидэнд байхгүй. Энэ бол ёс зүйн хүрээнд бүрэн хаалттай асуудал. Харж байхад орон нутгийн унаач хүүхдүүд, нийслэл орчимд унадагаас тэс өөр. Орон нутгийн хүүхдүүд өрхийн аж ахуйдаа тусалдаг бол нийслэл орчимд орон нутгаас ирсэн хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлээ тэжээдэг. Өөрийгөө гэр бүлээ тэжээх үүрэгтэй гээд тэр жаахан хүүхдүүд ойлгочихсон байна. Морь унах дургүй, хичээлдээ явах дуртай байсан ч арга буюу морь унаж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Энэ бол хүүхдээ ойлгож чадаагүй, хамгаалж чадаагүй эцэг эх, эцэг эхэд тусалж чадаагүй төрийн буруу болж байгаа юм.
Би албан ёсоор дүгнэж байгаа юм биш. Өөрийн байр сууринаас аваад үзэхэд унаач хүүхдүүдийн ээж аав нар мэдээлэл муу байна уу гэж хардаг. Энэ маань таньдаг юм, гуйсан юм, нэг жил юм бол яваад ир дээ гээд л явуулчихдаг. Үүний цаана чинь хүүхэд маань хүсч байна уу, хэзээ уралдах юм, ямар адуу унах гэж байна, эрлийз үү монгол уу гээд эх хүн юу эсийг бодох билээ дээ. Олон нийтийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа энэ байгууллага олон нийтэд мэдээллээ цаг тухайд нь яагаад хүргэхгүй байгаа юм. Хувийн чанартай, илүү шоу маягтай юм явуулаад байгаа бишүү л гэж хэлэх гээд байна. Бид нар ч цаашдын үйл ажиллагаандаа иргэд, асран хамгаалагчдад зориулсан мэдээллийг зөв шуурхай өгч байхгүй бол үүний цаана хүүхдийн эрх ашиг хохироод байна.
-Хүүхдүүдэд өсөлт зогсоодог тариа хийдэг тухай яригдаад байсан. Хүүхдүүдтэй уулзаж байхад энэ тухай яриа гарч байх юм уу?
-Энэ тухай одоогоор нотлогдоогүй. Хэрвээ ийм зүйл байгаа бол энэ талын мэдээллээ өгөөч хуваалцаач гэсэн байр суурийг манайхаас илэрхийлсэн. Одоогоор ирсэн мэдээлэл байхгүй байгаа. Бид энэ тухай хуулийн байгууллагуудаас тодруулсан гараагүй. Хүүхдүүд ч яриагүй ээ. Харин уралдааны үед хоолон дээр асуудал байдаг юм байна гэж харагдаж байгаа шүү. Ярилцлагаар хүүхдүүд үүнийг хөндсөн. Гурван балга ус ууна, дөнгөж ам хөдөлгөх төдий юм иддэг гэж. Гэхдээ уралдаан дуусаад хэвийн хоолондоо ордог гэж байна лээ. Үнэхээр тухайн уралдааны зайд хүүхэд нь хүнддээд, идсэн хоол нь ачаа нэмээд, уралдаанд нь нөлөөлчих гээд байдаг бол уралдааныхаа замыг ойртуулчих л гэдэг юмыг бид хэлнэ.
-Танай байгууллагад аав ээж нар ханддаг уу?
-Суманд буюу хороонд нийгмийн ажилтан гэж ажиллаж байгаа. Хэрвээ таны хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа бол нийгмийн ажилтандаа хандахад л болно. Гэхдээ практикаас харахад хаашаа хандахаа мэддэггүй юм билээ. Уг нь нийгмийн ажилтанд хандвал илүү их мэргэжлийн болно. Уяачид яриад байна. Арай гэж нэг хүүхэд олтол өнөөх нь 100-г илүү амлаад аваад явчихдаг гэж. Ээж аав нар мөнгө харахаасаа илүүтэй энэ бизнес миний хүүхдэд ямар хор хохирол ач холбогдолтой болохыг урьтаж харах ёстой. Хэрвээ мөнгө харж байгаа бол энэ бодлоо эртхэн орхи л гэнэ. Харин яахаа мэдэхгүй байгаа бол нийгмийн ажилтнаас зөвлөгөө авчих. Хаана ч хандахад болно.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна