Дуудлага худалдаанд оролцох адууны тоо нэмэгдсээр байна

Тэлмэн
2013 оны 5-р сарын 02 -нд

Энэ сарын 5-нд болох Макс угшлын адууны дуудлага худалдаанд оролцох адуунууд нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар:
Алдарт уяач Э.Ганбатын адуу
1. Шарга халзан шүдлэн байдас - Эцэг Стамбулын төл ногоон азарга. Эцгийн эх нь Хүрлээгийн Босоо улаан азарганы төл бор гүү. Эх нь Донхийн төл ногоон гүү. Эхийн эх шарга гүүний төрсөн ах зээрд халзан үрээ шүдлэн улсад түрүүлсэн.
2. Сартай зээрд даага /эр/ - Эцэг Оросоос орж ирсэн Хулан нэртэй азарга. Эх нь Оросоос орж ирсэн Англи-Араб үүлдрийн халзан азарга. Эхийн эх нь Сэмжидийн хонгор азарганы төл.
3. West Mongolia /Гүү гишгүүлэх эрх / - Эцэг Gone West нь Америкийн үржлийн шилдэг 5 азарганы нэгэнд тооцогддог. Gone West нь дэлхийн алдарт үржлийн азарга Mr.Prospector-ийн төл юм. Эх Secrettame нь алдарт Secretariat-н шууд төл юм. West Mongolia-нь өвөг эцэг Secretariat-нхаа зүсийг дууриасан 3 хөл цагаан  зээрд адуу юм.
Тод манлай уяач С.Ганхуягийн адуу
4. Толин сартай хээр даага – Эцэг нь Араб хүрэн халзан азарга. Эх нь Дорнод аймаг, Халх голын Хул гүүний төл. Хул гүү нь Манлай уяач Билэгдэмбэрэлийн Улсын наадамд хязаалан насандаа айрагдсан хул үрээний эгч.
5. Хээр халзан даага – Эцэг нь Араб хүрэн халзан азарга. Эх нь Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын хээр халзан гүүний төл.
6. Шарга даага /охин/ - Эцэг нь Будённый Англи хүрэн халзан азарга. Эх нь эрлийз цагаан гүү.
7. Хүрэн даага – Эцэг нь Будённый Англи хүрэн халзан азарга. Эх нь Улсын наадамд айрагдсан Самдангийн хүрэн азарганы төл хүрэн гүү.
8. Хээр даага - Эцэг нь Будённый Англи хүрэн азарга. Эх нь Хандгай бор азарганы төл бор гүү.
Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн адуу
9.   Хээр шүдлэн байдас –Эцэг нь Англи Rezvi гэх Anglokobard-ын азарга . Эх нь Төв аймаг, Баянцогт сум, Самдангийн хүрэн азарганы охин төл. Хүрэн азарганы анхны төл Цэрэнбалтавын хээр адуу Улс бүсийн наадмаас 1 түрүү, 2 айраг хүртэж байсан. Удаах төл Буянбаатарын хул адуу нь Улсын наадамд 2 айраг, Архангайн наадамд түрүүлж байсан. 3 дахь төл Мөнхтүвшингийн хээр адуу нь шүдлэндээ Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн аман хүзүү, хязааландаа Орхон аймгийн наадмын түрүү, соёолондоо Дүнжингарав наадмын айраг, Эрдэнэт Дүнжингаравын айраг гэх мэт амжилтуудыг үзүүлж байсан.    

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна