Тэгш ойтой аймгууд бүсийн наадмыг хийнэ

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 08 -нд

Энэ жил Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгууд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэхээр болж, тус бүртээ бэлтгэл ажилдаа гараад байгаа билээ. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх аймгуудаас долдугаар сарын 26-28-нд ойгоо тэмдэглэх саналаа Засгийн газарт ирүүлсний дагуу ээлжит хуралдаанаараа хэлэлцэн дэмжлээ.Түүнчлэн  эдгээр аймгийн ойтой хамт бүсийн уралдаануудыг зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл хангайн бүсийн уралдааныг Архангай, төвийн бүсийн уралдааныг Төв, баруун бүсийн уралдааныг Завхан, зүүн бүсийн уралдааныг Хэнтий аймгийн наадамтай хамтад нь зохион байгуулахаар болжээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна