Унаган хүлгийн амжилт-Уясан эзний алдар
А.Тэлмэн
Унаган адуугаараа наадах уяачийн эрхэм бахархал. Тэр тусмаа зэлэн дээр нь навч гундтал, нар хүлхэж аргамжлагдсан унаган хүлэг дээд насны ангилалд түрүүлж айрагдах нь дээл багадаж, дэлхий ганцадсан аархал. Чухам тийм бахархалд хүлэгдэн аархаж явсан хоймор нутгийн нэгэн уяач бол Төмөрбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баадайн Лэгшигдорж юм. Тэсийн голын хүлгийн тэнхээ юуг таниулж, Хотгойдын хурдан хүлгэдийн хийморь лундааг сэргээх зорилготой хангайн бүсийн хурдан морьдын уралдаанд түүний унаган хонгор морь айргийн гуравт хурдалж шадар вангийн унаа шандастайг нотлон харуулсан юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын нутгаа гэсэн сэтгэлтэй хурдан моринд ээлтэй эрхмүүд санаачлан “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадмыг дэлтэй цэнхэрийн орноо зохион байгуулсан 2007 оныг эрхэм уншигчид санаж буй бизээ.Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн наадмын их насны морьдын уралдаанд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 600-гаад хурдан ажнай тоосоо өргөн шандас шалгаж Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Тод манлай уяач Ц.Батсайханы сартай хүрэн түрүүлж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Дүгэрсүрэнгийн шар цоохор аман хүзүүдэн, айргийн гуравт Баадайн Лэгшигдоржийн хонгор морь тус тус хурдалсан билээ. Ийнхүү нутгийн дэвжээнээ нүүр тахалж айраг амсуулсан хонгор морь Б.Лэгшигдорж Алдартын унаган хүлэг. Бүр тодруулбал хадам эцэг Дашзэвэгийнх нь жороо алаг гүүний анхны төл юм. Харин эцэг хээр азарга нь Бүрэнтогтох сумын адуу гэдэг юм билээ.
Хонгор морь дааган цагаасаа эхлэн уягдан соёолон хүртлээ Төмөрбулаг сумынхаа наадамд тасралтгүй түрүүлэн том довны тэнхээт хүлэг болохоо батлан харуулсан билээ. Ажил ихтэй эзнийхээ завыг тааруулан байж аймгийн баяр наадамд айрагт багтан хурдалсан. Дараа нь бас ахиж “Дархад хурд” наадамд даамай хол түрүүлэн уясан эзнээ унах машинтай болгож байсан дуулиант хүлэг юм.
18 жил уяан дээрээ дэгж, 18 наадмын дэнж юуг чимсэн хонгор морь эзнээ унах унаа, дуурсах цолтой болгож өгсөн буянт хүлэг бөгөөд ирэх жил “Хотгойдын хурд-3” уралдаанд мордон зодог тайлах гэнэ лээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна