Монгол Жоки Клубын нэрэмжит уралдаан боллоо
А.Тэлмэн Монголын цэвэр цусны адууны эздийн холбооны дэргэдэх Монгол Жоки Клубээс цэвэр цусны болон эрлийз адуунуудын уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион явууллаа. Энэхүү уралдаан нь шүдлэн, хязаалан гэсэн 2 насны ангиллаар 6 км-ын зайд зохиогдсон бөгөөд цэвэр цусны болон эрлийз адуунууд хүйс харгалзахгүй уралдсан юм.Тус клуб нь энэхүү уралдааныг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор уралдааны хураамжаас гадна 24 сая төгрөгийн шагналыг өөрсдөө гарган нэмж байлсан байна. Мөн уралдааны журам ёсоор бүх унаач хүүхдэд Герман улсад үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас, хэрэглэл олгосон бөгөөд NTV телевиз, Төв аймгийн Эмнэлэг, Хан-Уул дүүргийн цагдаагийн газартай хамтран ажилласан юм. Энэ уралдааны хязаалан насанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор хязаалан түрүү магнайд хурдаллаа. Бор хязаалан нь англи-будённый эцэгтэй, монгол эхтэй юм байна. Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Н.Даш-Өлзийн монгол азарга, англи гүүний төл хонгор хязаалан хурдалжээ. Айргийн гуравт Ховд аймгийн Алтай сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Ц.Гантөмөрийн англи-будённый эцэгтэй, монгол эхтэй хээр үрээ хурдалсан байна.Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Л.Алтанхуягийн халиун алаг хязаалан, айргийн тавд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хээр үрээ тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа. Энэ 2 адуу нь мөн л англи-будённый эцэгтэй, монгол эхтэй ажээ.
Шүдлэнгийн уралдаан онц сонирхолтой болж, тархины хэдэн үрээ маш ширүүн уралдаснаас Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы хээр үрээ түрүү магнайд хурдаллаа. А.Ариунсайхан уяачийн зээрд үрээ Монгол Жоки Клубын анхны уралдаанд түрүүлж, улмаар Улсын наадмын эрлийз дунд насны ангилалд түрүүлж байв.Аман хүзүүнд Төв аймгийн Зуунмод сумын харъяат С.Жаргалсайханы хээр, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы цавьдар, дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ц.Пүрэвсүрэнгийн сартай зээрд, тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК-ийн ТУЗ- ийн дарга Л.Ариунболдын халтар үрээ тус тус хурдаллаа. Эдгээрээс Х.Цогтсайханы цавьдар үрээ араб эцэгтэй, монгол гүүний төл бол бусад нь англи-будённый цустай I үеийн эрлийз адуунууд байв.Х.Цогтсайханы цавьдар үрээ хэдхэн хоногийн өмнө болсон Ирээдүйн түмэн хурд 2013 уралдааны шүдлэн насанд түрүүлсэн бол Л.Ариунболдын халтар үрээ Ирээдүйн түмэн хурд 2012 уралдаанд түрүүлж, 2012 оны улсын наадамд аман хүзүүнд хурдалж байв.
Эх сурвалж:www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна