Уяач Д.Одхүү: Төрийн наадмаас анхны айргаа хүртлээ
А.Тэлмэн
Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдааны айргийн дөрвөөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр үрээ хурдалж хурсан олныг баярлууллаа. Энэхүү баярт мөчид залуу уяачийн баярын сэтгэгдлээс бид хуваалцсан юм.
-Баярынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Үнэхээр сайхан байна. Төрийн наадмын анхны айргийг хээр шүдлэн маань авчирлаа. Уяач бүр бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг төрийн наадмын өндөр дов үзэж, айраг түрүү авна гэдэг ховорхон тохиох аз гэж боддог. Уяач, унаач, адуу гурвын аз хийморь гийж айраг түрүүнд хурдалдаг юм болов уу. Газар нэлээн чийгтэй байсан болохоор битүүхэн эмээж байсан ч сайхан амжилт гаргалаа.
-Хээр үрээ өмнө нь яаж давхиж байв?
-Манай уяач Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Шижээ гэж залуу бий. Шижээ маань энэ хавар битүү үрээгээ сургаад уясан нь ийнхүү айргийн дөрвөөр хурдаллаа. Энэ дашрамд улсын наадмын айраг авч өгсөн уяачдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Хэзээнээс хурдан морь сонирхож эхлэв?
-Олон жил морь уяж байна гэж худлаа яриад яахав. Гэхдээ адуу хэмээх хийморилог амьтанд сүслэн яваа залуу хүний хувьд баяртай байна. Ямартаа ч сэтгэл зүрхээ зориулсан ажлын маань үр дүн гарлаа.
-Таны адуунд хаана хаанахын хурдан хүлгэд сойлгоотой байна вэ?
-Би чинь Сэлэнгийн хүн. Тэр утгаараа төрсөн нутгийнхаа унаган адуугаар нааддаг. Мөн хурдны өлгий нутаг Сүхбаатар, Хэнтий зүгийн гаралтай хурдан хүлгэд бий. Хэдэн жилийн дараа юм дуулгах байхаа гэж бодож байгаа шүү.
-Төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Уг нь хэд хэдэн насанд морь уясан ч түрүүчээс нь тавьсаар байгаад хоёр гурван нас л үлдсэн байна. Үүний нэг нь хээр үрээ маань байгаа юм.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна