АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан азарганууд

Батсайхан
2013 оны 7-р сарын 11 -нд

Хэдхэн хоромын өмнө хурдан азарганууд барианд орсон. Сая баяр наадмын хурдан морины салбар комиссоос албан ёсны мэдээлэл хийлээ. Азарганы уралдаанд 204 хурдан буян бүртгүүлж, 187 нь гарааны зурхай руу хөдөлсөн байна.
1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга төрийнхөө их баяр наадамд гурав дахь удаагаа түрүүллээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азарга АХ-ын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад ийнхүү алтан жолоо өргүүлэн түрүүлээд буй юм. Халзан азаргыг 393 дугаартай 14 настай Тогоохүүгийн Баярхүү унаж хурдлуулсан бол уяа сойлгыг нь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулжээ.
2.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга аман хүзүүнд хурдалжээ. Хар азаргыг 235 дугаартай Батмөнхийн Элбэгзаяа 12 настай хүү унаж хурдлуулжээ.
3 .Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн Унаган зээрд азарга айргийн гурваар хурдалжээ. Зээрд азарга өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян билээ. Зээрд азаргыг 1179 дугаартай Б.Баасанбаяр унаж хурдлуулсан.
4.Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга айргийн дөрөвт хурдаллаа. Амгалан төрийн ажнай шарга азарганы гал төл зээрд азаргыг  242 дугаартай 11 настай Дашбалбарын Мөнхсайхан хүүхэд унаж хурдуулмсан бөгөөд өнгөрсөн жил төвийн бүсийн наадамд айрагдаж байсан хурдан буян юм.
5.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугарын хул азарга. Хул азарга өнгөрсөн жилийн төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар давхиад, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан. Хул азаргыг 519 Батдэлгэрийн Буяндэлгэр найман настай хүү унаж хурдлуулсан бол уяа сойлгыг нь Тод манлай уяач Д.Онон тааруулжээ.
6.Завхан аймгийн Баянтэс сумын уугуул Мягмарсамбуугийн Батсамбуугийн халтар
7.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Мөрнэрэнгийн халтар
8.Ховд аймгийн Буянт сумын уугуул  “Комит” группийн захирал Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан
9.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Хөвсгөл зам” ХК-ийн захирал Түвдэндоржийн Болдбаатарын халиун. Халиун үрээ Сүхбаатар аймгийн 70 жилий ой зүүн бүсийн уралдаан болон Дүнжингаравын хурд -2013, Эрдэнэт-2013 хаврын бүсийн уралдаануудад айрагдсан хурдан буян юм.
10.Ховд аймгийн Мөст сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хүрэн азарга тус тус хурдалжээ.
Азарганы уралдааны үеэр хүүхэд мориноос унаагүй харин нэг морины хөл гэмтсэн хэмээн баяр наадмын хурдан морины комиссоос мэдээллээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна