Н.Амарбаясгалангийн хул даага магнайдаа тоосгүй түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

Хурдан дааганууд дөнгөж сая барианд орлоо. Урьдчилсан мэдээгээр  Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хул даага магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн уугуул Жаргалсайханы Энхболдын сартай зээрд даага хурдалсан бол айргийн гуравт Т.Ихбаярын уяаны хул даага, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугул Лхагвын Батмөнхийн шарга даага, Айргийн тавд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн  Алтан-Очирын сартай зээрд даага  тус тус хурдаллаа.  Бид тун удахгүй баталгаат мэдээллийн хамт түрүүлж айрагдсан дааганы эздийн баярын сэтгэгдлийг хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна