Аймгийн Алдарт уяач Д.Цэрэндорж: Энэ жил сумандаа хязаалан түрүүлгэж, их морь айрагдууллаа


Морины уяа эвлүүлдэг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Цэрэндоржийг зүүн талынхан анддаггүй юм билээ. Хурдан морины уяа сойлго тааруулаад дөч гаруй жил болж буй буурал уяач өдгөө ч уясан морьдоо хурдлуулсаар л явна. Анх удаа төрийнхөө наадмыг үзэхээр хотыг зорьсон гэх тэрээр Улс халзангийн унаач Т.Баярхүү эмээ юм. Тиймдээ ч ач хүүгийнхээ амжилтыг бахдан үзэгчдийн суудалд тухалсан нь энэ байлаа. Энэ үеэр бид уулзаж цөөн хором ярилцсан юм.
-Алдарт сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна. Анх удаа төрийнхөө наадмыг ирж үзлээ. Миний ач хүү Тогоохүүгийн Баярхүү энэ наадмаар Улс халзанг унаж түрүүлгэн эрлийз ангилалд дааганы түрүү авлаа. Би чинь хүүгээ дагаж наадам үзэхээр нутгаасаа гарсан хүн. Ач хүүгээ төрийнхөө наадамд морь түрүүлгэхийг харлаа. Улсын наадам гэдэг аргагүй л нүсэр болдог юм байна даа.
-Нулимс унаган л харж байв уу?
-Амьдрал намайг их хатуужуулж дээ. Нулимс ойрхон байхаа больсон байна.
-Танай Матад наадам бас л сайхан болно биз?
-Тэгэлгүй яахав. Манай сумын наадмаар тавь, жараад адуу мордоно. Заримдаа ч 80 хүрдэг юм. Тэр дунд өөрийнхөө уяж сойсон хурдан хүлгэдийг мордуулж л байлаа. Одоо ч нас дээр гарсан гэлтгүй хүүхдүүдтэйгээ элбээд уяж л байна. Дуугүй байхгүй илүү үглэнэ шүү дээ. Инээв
- Тэгвэл энэ жил сумынхаа наадмаар яаж наадав?
- Сая сумандаа нэг хязаалан түрүүлгэж, их морь айрагдуулсан. Би ч сумандаа л нааддаг юм. Аймгийн наадамд хоёр гурван удаа л ирсэн байхаа. Сүүлд хүүхдүүд маань ээжийнхээ нэрэн дээр аймагт хэд хэдэн морь айрагдаж, түрүүлгэсэн.
- Одоо нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?
- 81 настай. Би чинь 1933 оны хүн. Хүүхэд нас дайны хүнд жилүүдэд өнгөрсөн дөө. Манай тэр хавьд эрэгтэй хүн гэж бараг байгаагүй санагддаг юм. Хэдэн эмэгтэй л амьрал ахуйгаа болгоно. Онгоц л дуугарвал айж, энд тэнд орцгооно. Мэдээж хэцүү зүйл алийг тэр гэхэв. Эгээ л эр болоогүй дээ. Тэрнээс л бусдыг нь үзлээ, би.
- Уяа эвлүүлээд хичнээн жил болсон байна вэ?
- Би 41 настайгаасаа эхэлж морь уясан. Яг 40 жил өнгөрсөн байна шүү. Хөгшин маань бурхан болсон тэр жилээс л морь уях болсон юм. Сэтгэл санааны тэр хүнд өдрүүдийг даван туулахад завгүй байх нь дээр санагдаад морины уяа сойлго тааруулж эхэлж билээ. Манай өвгөн морь уяж байгаагүй л дээ. Би л бага залуугийн моринд хорхойтой нэгэн явсан юм. Багадаа хурдан морины унаач явлаа.
- Унаач байхдаа ямар ямар амжилт гаргаж байв?
- Анх цэргийн наадмаар өөрийн амины морио унаж уралдаж байлаа. Тэгэхэд таван настай л байсан. Түүнээс хойш 15,16 нас хүртлээ морь унасан. Энэ нь хожмоо морь уяхын бас нэг шалтгаан байлаа. Мэдээж морь уяна гэдэг амаргүй. Гэрийн ажил гэж мундахгүй шүү дээ. Сааль сүүгээ боловсруулна, үр хүүхдүүдээ асарч халамжилна гээд л. Тэрнийхээ хажуугаар морио уяна. Хэн миний тогоог барьж өгөхөв. Өөрөө л зохицуулдаг байлаа.
- Анх таныг морь уяхад хүмүүс яаж хандаж байв?
- Үнэнийг хэлэхэд таатай хандаж байгаагүй шүү. Гэсэн ч би тоогоогүй ээ. Цаг хугацаа гэж сайхан юм байна. Яваандаа айраг түрүү аваад морь мал гайгүй давхиад ирэхээр хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөөд ирсэн. Би морь уясан жилээ л анхны айргаа авч байлаа. Мэдээж дандаа л айраг түрүү авна гэж байхгүй шүү дээ. Хааяа хоосон буцах ч үе гарна. Тэр тоолонд шинэ юм сурч авдаг байлаа.
- Өөрийнхөө л адууг уях уу?
- Хуучин цагт хувийн мал гэж юу байхав. Нэгдлийн адуу л уяна. Нэгдэлд орсон хүнд хувийн адуу гэж бараг байхгүй шүү дээ. Одоо ч сайхан болж дээ. Би чинь чадал хүрвэл гурав, дөрвөн нас уячихна. Залуу байхад тав, зургаагаар нь уядаг байлаа.
- Хүүхдүүд удам залган морь уяж байна уу?
- Тийм ээ. Би гурван хүүтэй. Үүнээс хоёр нь одоо морь уяж байна. Нэг нь аймгийн Алдарт уяач Тогоохүү байгаа юм. Улс халзангийн унаач Баярхүүгийн маань аав нь.
- Ярилцсанд баярлалаа.
- “Тод магнай”-н хамт олонд ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна