Домогт шаргын дөмөг үр
А.Тэлмэн
Хүлэг морио дээдлэгч хөх монголын хийморилог эрсийн шүтээн домогт Ажнай шаргын төлүүд эцгийн шийрийг хатаан төрийн наадмын дэвжээг чимж буй нь омогшил юм. Тэр тусмаа арын сайхан хангай нутгийн хүүгээр овоглогдсон хоёр ч хүлэг төрийнхөө их баяр наадамд түрүүлж айрагдсаныг онцлохоос аргагүй бизээ. Сүүлийн таван жил төрийнхөө наадамд уясан хүлгэдээ түрүүлгэж, айрагдуулж буй Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэн АХ-ын 90 жилийн ойгоор шарга азарганы төл халтар даагаа түрүүлгэж байсан бол АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд Ажнай шаргын гал төл зээрд азаргаа айргийн дөрвөөр давхиулж, моринд элэгтэй монгол түмнээ огшоолоо. 2011 онд АХ-ын 90 жилийн ой баяр наадамд есөөр давхиж, өнгөрсөн жил төвийн бүсийн хурдан морьдын уралдаанд аман хүзүүдэн, давхар уяагаар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойд айргийн таваар хурдалсан зээрд азарга Ажнай шаргын гал төл нь.
Зээрд үрээгээ Э.Эрдэнэчулуун Тод манлай өөрийн туслах уяач Гантулгадаа бэлэглэжээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Гантулга бэлэгний үрээгээ уян 2011 онд хавчиг азарга аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүүлгээд байв.
Дөрвөн их тэгш ой давхцсан 2011 оны баяр наадамд өөрийн нэртэй адуу айрагдуулчих далдхан хүсэл эртнээс тээж явсан Э.Эрдэнэчулуун Тод манлай хавар нь Түмэнцогт сумыг зорьж, шавьтайгаа уулзан хэрэг зоригоо хэлжээ. Ийнхүү нэгэн цагт бэлэглэж байсан адуугаа Тод манлай тухайн үеийн зах зээлийн ханшаар ???? өгч өөрийн болгосон хэмээдэг. Зээрд азарганы уяа сойлго гойд сайхан таарч, бага сунгаанд өнгөлөн, Тод манлайд баярын совин татуулж байв. Харамсалтай дунд сунгааны өмнөх шөнө туслах уяач нь зүүрмэглэснээс зээрдийг азарга барьж, нүд халтирам болгосон байлаа. Ийнхүү хурдан байсан зээрд азарга дунд болон их сунгаанд мордсонгүй. Нэг хазахад нэг байр ухардаг гэх хашир уяачдын сургаал ёсоор 30-40 хазуулсан зээрд азарганд айраг түрүү байтугай байтай уралдана гэдэг ч боломж үлдсэнгүй.Гэсэн хэдий ч Тод манлайн горьдлого тасарсангүй, цөөн хөлс авч, ганц нэг тарлаад 7-р сарын 11-ний өглөө төрийн наадамд сүү өргөн мордуулжээ. Газар газрын 355 хурдан буян шандас шалгасан тэрхүү уралдаанд зээрд азарга есөд хурдалж эцгийн шийрийг хатаах энэ цагийн хурдан буян болохоо батлан харуулсан юм. Тэр жил домогт шарга зодог тайлж, төл халтар даага нь түрүүлэн, зээрд азарга нь есөлж, моринд хайртай монгол түмний мэлмийг чийгтүүлж байсан билээ.
Одоогийн эзэн Г.Тэмүүлэн нь 2011 оны намар хурдан ажнай гэдгээ халх даяар харуулсан зээрд азаргыг авах хүсэлтээ байгаагаа Э.Эрдэнэчулуун Тод манлайд уламжилжээ. Тод манлай ч эртнээс нөхөрлөсөн адуунд дуртай дүүгийн хүсэлтийг ёсоор болгон зээрд азаргаа өгсөн гэдэг. Ийм тохиолоор сүүлийн таван жил завсаргүй төрийнхөө наадамд ажнай хүлгэдээ айрагдуулж түрүүлгэн, улс бүсийн наадмаас таван түрүү, 20 айраг хүртээд байгаа Ч.Ганзориг болон түүний хүү Г.Тэмүүлэн нар зээрд азаргатай учирсан билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна