Төрийн наадам, төвийн бүсийн дөрвөн айрагт Сугарын шандаст хул

2013 оны 8-р сарын 02 -нд

Өврийн хангайн хүү Дуламын Сугар төрийнхөө их баяр цэнгэлд хоёр жил дараалан сүргийн манлай азарга айрагдууллаа. Өнгөрсөн жил АХ-ын 91 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан хул азарга өнөө жил амжилтаа бататган төрийнхөө их цэнгэлд айргийн таваар хурдалж, төвийн бүсийн наадамд дөрөвт давхилаа. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу хул азаргыг хүү О.Батбилэг нь уяж сойсон бол ач хүү Б.Буяндэлгэр нь унаж хурдлуулан айргийн таваар дахиулсан нь бас л сонин түүх байлаа.
Адуугаар дамжиж эртнээс нөхөрлөсөн Д.Сугарт Д.Онон Тод манлай өөрийн унаган хул хязааланг 2009 онд өгсөн бөгөөд тэр жилээ Өвөрхангай аймгийн Өлзийт сумын баяр наадамд түрүүлж байсан гэдэг. Түүний дараа жил 2010 онд азарган соёолон бэсрэг уралдаануудад хэд хэд түрүүлж айрагдсан бөгөөд Хэнтий аймагт зохиогдсон Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит "Сэцэн ханы хурд" зүүн бүсийн уралдааныг гарсан цагаасаа эхлэн тавилангийн үзүүр хүртэл өнгөлснийг морины хорхойтнууд маань тодхон санаж буй биз ээ.Ийнхүү хурдан хүлэг болохоо хэдэнтээ харуулсан хул азарга хавчиг зургаан настайдаа буюу 2011 оны хавар Жирмийн Цагаан хөтөлд болсон өндөр бооцоот уралдаанд айргийн дөрөвт хурдалж, зун нь өнжсөн гэдэг.
Ийнхүү жил өнжиж бярласан хул азарга дараа жил нь төрийнхөө наадамд айрагдаад байхад нь Д.Даваахүү Тод манлай хараад “Ононгийн хул азарга жил өнжөөд бяр суучихаж. Давхил нь орсон адуу урагшилна уу гэхээс ухрахгүй” хэмээж байсан нь ёсоор болсон билээ. Хоёр талаас хурдны цустай хул азарга дааган цагаасаа эхлэн уягдсан олон хоногийн хатуу уяатай адуу хэмээдэг.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бямба, 15:15 минут Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур…
-
Мягмар, 21:29 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Мягмар, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Мягмар, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна