М.Чинбаяр: Анх удаа морь унаж уралдаад нэг түрүү, хоёр айраг авчихаад одоо шигээ догдлоогүй


Баяр наадмын бахархал болсон унаачдын нэг ММСУХ-ны 2012 оны шилдэг унаач М.Чинбаяр өнгөрсөн жил улс бүсийн наадмаас хоёр түрүү, таван айраг хүртсэн бол 2013 онд энэ амжилтаа олон айраг түрүүгээр үргэлжлүүлээд байгаа билээ. Жаахан биедаа багтамгүй хэрсүү унаач хөвгүүдтэй яриа дэлгэх нь ямагт өхөөрдөм байдаг юм. Тэрээр АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Батдоржиийн хул даагыг айргийн гурваар хурдлуулаад байхад нь яриа өрнүүлсэн юм.
-Миний дүү хэдэн настай юм бэ?
-Би 12 настай. Намайг таван настай байхад аав маань морь унахыг зааж өгч байсан юм. Тэр жилээ Баян суманд Болдоо гэж ахын уясан морьдыг унаж нэг түрүү, хоёр айраг авч байлаа. Анх удаа уралдаад айраг түрүү авсан болохоор аав маань их баярласан. Би өөрөө жоохон байсан болохоор одоо шигээ догдлоогүй санагддаг юм. Түүнээс хойш тасралтгүй хурдан морь унаж байна.
-Аав тань морь уядаг юм уу?
-Үгүй ээ. Тэр үед аав маань айлын адуу малладаг байсан юм. Би айлын бага. Одоо би галдаа амьдардаг.
-Аав ээжээсээ тусдаа амьдрах хэцүү юу?
-Галдаа амьдардаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Манай гал чинь унаач хүүхдүүд олонтой. Зундаа 15,16-уулаа болчихно. Найз нартайгаа хамт байгаа болохоор гэрээ санах зав гардаггүй юм. Зун наадам дуусаад, өвөл бол сурагчдын амралтаараа гэртээ харьдаг. Удаан хол байж байгаад гэртээ очоод ээжийнхээ гарын хоолыг идэх бас гоё шүү.
-Хамгийн гоё наадмынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Дээр хэлсэн дээ. Баян сумын наадамд анх түрүүлж байсан гэж. Тэр анхны уралдаан гэдгээрээ санаанд тод үлдсэн байдаг юм. Харин хамгийн гоё гэвэл Есөнзүйлийн даншиг байна. Даагатайгаа түрүүлээд ирэх үнэхээр гоё байсан. Ер нь айраг түрүү хүртэх сайхан л даа.
-Шантрах үе гарч байв уу?
-Бараг гарч байгаагүй ээ. Хүмүүс хаврын бүсийн уралдааныг үзчихээд аймаар байсан уу гэж их асуудаг. Бидний хувьд бол ялгаагүй л дээ. Гэхдээ агсардаггүй номхон морьтой уралдахад амар байдаг юм. Ааштай морьтой бол хойгуур л орчих гээд байна шүү дээ. Нэг удаа надад тийм зүйл тохиолдож байсан. Хойгуур орчихоод хэсэгтээ урам хугарсан.
-Чиний хувьд хамгийн гоё баяр аль вэ?
-Унаач хүүхдүүд бидний хувьд наадамд их дуртай. Уралдаад давхиж байх үнэхээр гоё. Гэхдээ бас их хариуцлагатай ажил байгаа юм. Яагаад гэвэл олон сарын өмнөөс уяач ах нарынхаа бэлтгэж, сойсон морьдыг унаж, чансааг нь шалгана гэдэг амаргүй. Мэдээж бүгдээрээ л түрүүлнэ гэж уралддаг. Наадам дөхөөд ирэхээр аяндаа л баяр хөөр төрөөд л, өөрийн эрхгүй яараад эхэлдэг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Уяж сойсон морьдоо түрүүлгээд хөлсийг нь арчин жаргалтай зогсох уяач ах нарыг харахаар өөрийн эрхгүй ийм л уяач болно доо бодогддог юм.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна