МСУХ-ны тэргүүн Г.Магсар: Манай сум нийт 350 гаруй уяачидтай


Сүхбаатар аймгийн Онгон сумын МСУХ-ны тэргүүн Г.Магсартай ярилцсанаа хүргэж байна. Улс, бүсийн наадамд зохион байгуулалттай оролцохоор галуудтай болоод байгаагаа сонирхуулсан тэрээр энэ оны дөрвөн сараас холбооны тэргүүний албыг хаших болсон ажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Уяачдын холбооныхоо ажил үйлсээсээ танилцуулахгүй юу?
-Би 2013 оны 4 сард холбооны тэргүүнээр сонгогдсон. Аймгийн Жавхлант шарга уяачдын холбооны бага хуралд Аймгийн алдарт уяач И.Боргил, аймгийн алдарт уяач Ё.Төгс-Мандах, сумын залуу уяач Энхбаатар болон нэг тэргүүлэгчтэйгээ тавуулаа оролцохоор ирээд байна. Манай сум нийт 350 гаруй уяачидтай, үүнээс Уяачдын холбооны гишүүнд 230 хүн бүртгэлтэй байдаг. Өнөө цагт хөгшин, залуугүй морь сонирхдог болсон байна. Сүхбаатарын морьд ч их хурдан болж, тэр хэрээр өндөр үнээр зарагддаг болсон. Манай хүү ч олны жишгээр бас хэдэн морьд уяж, жижиг наадмуудад уралдаж байна.
-Онгон сумынхаа нэрийг дуурсгаж улс, аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Монгол Улсын манлай уяач Тогоочийн Монхор гэж хүн байна. Дүвчийн Дамдиндорж, Ишийн Боргил, Зундайн Цэвэгмид, Сунайндагвын Ганболд, Ёндонгийн Төгс-Мандах, Бат-Очирын Доржпүрэв, Дондовын Адъяа гээд аймгийн алдарт уяач 8 байна. Сумын алдарт уяач 70 орчим хүн байгаа. Манайхны морьд сүүлийн үед сайн хурдалж, тэр хэрээр аймаг, сумын цолтнууд нэмэгдэж байгаа.
-Танай суманд ямар уг угшилтай адуу голлодог вэ?
-Онгон сумын өөрийн угшлын адуу ховор доо. Гол нь Дарьгангын Дүйдэнгийн хар, Асгатын Махбариадын улаан азарганы төлүүд давхиж байна даа. Сүүлийн үед өөрийн адуутай болж, тэдгээр нь хурдалж байгаа. Аймгийн 70 жилийн ойд манай нутгийн Төгс-Мандахын их насны морь аман хүзүүдэж, хязаалан айрагдсан. Мөн Баянмөнхийн ухаа соёолон гурваар давхисан.
-За тэгвэл гадагшаа гарч давхиж байгаа Онгон сумын ямар хурдан адуу байна вэ?
-Цуутай хар азарга байсан. Очирбатын адууны угшилтай хүрэн халзан морь Ховд аймгийн Чандмань сумын Ерөөлтийн нэр дээр давхиж байгаа. Дүнжингаравын хурдад түрүүлж, өнөө жил 2 түрүүлчихээд байгаа Онгон сумын адууны үр сад даа.
-Хурдтай нутгийн хүү таныг ч бас морь уядаг болов уу гэж бодож байна?
- Би 1975 онд цэргээс халагдаж ирээд л морь уясан. Гэсэн ч сумын алдарт цол аваагүй байна. 2011 онд нэлээд хөгшин хар морь сумын наадмын 90 жилийн ойгоор 4-т давхиж байсан. Тэрнээс өмнө сумандаа гайгүй давхисан. Одоо бага насны морьд ихэвчлэн уяж байна.
-Холбооны хувьд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-Төр засгаас хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль санаачлаад байна. Үүний дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар ажиллана. Мөн уяачдынхаа эрх ашгийг хамгаалах болон тэдний хөдөлмөрийг үнэлүүлэх, бүс, улсын наадамд явж уралдуулах зэрэг ажлыг төлөвлөөд байна. Ер нь улс бүсийн наадамд галын зохион байгуулалттай явах нь зүйтэй гэж боддог. Манайд уяачдын “Түмэн эх”, “Шандас бор”, “Таван хул”, “Торгон жолоо” гэсэн 4 гал байдаг. Өөрсдийнхөө хэмжээгээр улс бүсийн уралдаанд морьдоо бэлтгэж байна. Ер нь уяачдыг төр засгаас дэмждэг баймаар байна.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна