Унаач Б.Эрдэнэхүү: Айрагдах нь тодорхой болоход аав руугаа л их яарсан


Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Баярхүүгийн цавьдар хязаалан айргийн дөрвөөр хурдалсан билээ. Цавьдар үрээг Ц.Баярхүү уяачийн хүү Б.Эрдэнэхүү 026.37.64 долл хурдлуулан унаачийнхаа хувьд улсын наадмын анхны айргаа хүртсэн юм. Ингээд бяцхан унаачтай ярилцсанаа хүргэж байна.
-Улсынхаа баяр наадамд цавьдар хязаалангаа айрагдууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Гоё байнаа. Сэтгэл өндөр байна. Улсын наадамд гурав дахь жилдээ уралдлаа. Үүнээс анх удаа улсын наадмаас айраг хүртсэндээ үнэхээр их баярлаж байна.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би Төв аймгийн Баянчандмань сумын 11 жилийн дунд сургуулийн Янжинхорлоо багштай тавдугаар ангид сурдаг.
-Сурлага өндөр биз дээ? Ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?
-Хичээл ном дажгүй шүү. Би биеийн тамирын хичээлдээ их дуртай. Ер нь спортод сонирхолтой.
-Танай ангид унаач хүүхдүүд олон уу?
-Тийм шүү, долоо, найман хүү бий. Бас манай хамаатны Батука хурдан морь унадаг. Бид уулзахаараа унасан морьд, уралдсан уралдааныхаа сонин хачныг хааяа ярьдаг юм.
-Тэгвэл хурдан морь хэзээнээс эхэлж унаж байна вэ?
-Анх ахаараа заалгаж морь унаж сурч байлаа. Манай ах Эрдэнэбилэг багадаа хурдан морь унадаг байсан юм. Ах маань олон айраг түрүүтэй унаач явлаа. Очсон наадам болгоноосоо л айраг түрүүтэй ирдэг байсан.
Харин миний хувьд тав дахь жилдээ морь унаж байна. Ихэвчлэн аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг.
-Энэ хугацаанд хичнээн айраг түрүү авсан бэ?
-2011 онд “Увс хурд 2011” баруун бүсийн даншиг наадамд аавынхаа уясан хээр соёолонг айргийн гурваар хурдлуулж байлаа. Тэгэхэд би аавынхаа уясан хязаалан, шүдлэнг, бас нэг хүний азарга унаж уралдсан юм. Харин энэ он гарсаар хаврын Сэлэнгийн бүсэд их морь таваар давхиулсан. Үүнчлэн бага наадмуудаас авсан айраг түрүү нэлээд бий.
-Морь унаж уралдахад хамгийн гоё нь юу байдаг вэ?
-Мэдээж айраг түрүүнд хурдлуулах гоё л доо. Уралдах болоход өөрийн эрхгүй л сэтгэл хөөрөөд байдаг юм. Энэ жил төв цэнгэлдэхэд орж морио цоллуулахад сайхан байсан шүү. Уралдахын өмнө битүүхэндээ сандарч байсан ч айрагдах нь тодорхой болоход аав руугаа л их яарсан. Айрагдаад ороод ирэхэд сэтгэл нь хөөрсөн аав маань өндөр гэгч нь өргөөд үнссэн.
-Эрдэнэхүү унаач том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Аав маань уяач хүн. Тийм болохоор би удам дагасан уяач болно гэж бодож байгаа. Уясан морьдоо айраг түрүүнд хурдлуулчихаад хөлсийг нь хусаж зогсох уяачид цаанаа л гоё санагддаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж алдар нэрээ дуудуулсан сайн уяач болоорой.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна