Унаач Х.Сүхболд: 11 жил морь унахдаа айраг алдаж үзээгүй


АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн сартай хүрэн айргийн дөрвөөр хурдлан ирсэн билээ. Хүрэн даагыг 16 настай Хүсэлбаатарын Сүхболд хүү 17,21,29 долл хурдлуулан, Батмөнх уяачийн Алдарт цолыг мялаасан энэ нь байлаа. Ингээд Сүхболд унаачтай ярилцсанаа хүргэж байна.
-Сүхболд унаач хэд дэх айргаа хүртээд байна даа?
-Улсын наадмаас анхны айргаа сартай хүрэн даагаа дөрөвлүүлэн хүртэж байна. Үүнээс өмнө улсын наадамд Говь-Алтай аймгийн Бигэрээс ирж хэд хэдэн уралдаж байсан. Сүүлд 2008 онд аймгийн Алдарт уяач Доржнямбуу ахынхаа уясан морийг арван хэдээр давхиулж байлаа. Замын уртаас ажралгүй улсын наадмын өндөр довд уралдсан бидний хувьд тэр бол том амжилт байсан юм.
-Тэгвэл улсын наадмаас анхны айргаа авсан байх нь ээ?
-Тийм ээ. Анх удаагаа баяр наадмын өндөр довоос айраг авлаа. Бас л олон удаа наадамд ирж уралдсан шүү. Энэ бол амар олдохгүй амжилт гэдгийг энэ удаад илүү мэдэрсэн. Анхны айргаа авчихаад төв цэнгэлдэхэд цоллуулаад зогсож байхад сэтгэл зүрх минь үнэхээр их догдолсон.
-Өмнө нь Говь-Алтайгаас ирж уралддаг байв уу?
-Тийм ээ, манайх Говь-Алтайн айл. Хотод шилжиж ирээд гурван жил болж байна. Хурдан морь унасан 11 жилийн хугацаанд Бигэртээ бол айраг алдаж үзээгүй ээ, тоогоо алдчихаад байгаа. Аймгийн Алдарт уяач Доржнямбуу бол миний авга ах байгаа юм. Энэ ахынхаа морийг Бигэрт байхдаа унадаг байлаа.
-Нутаг орондоо л нааддаг байжээ?
-Тийм шүү. Улсынхаа наадамд хаа нэг ирдэг байлаа. Үүнээс гадна холдоо 2007 онд Говь-Алтайнхаа Чандманьд очиж унасан морио айргийн таваар оруулж байсан юм.
-Хотод ирснээс хойш ямар ямар уралдаанд оролцов?
-Хотод ирээд 2012 онд төвийн бүсий даншигт Балдандоржийн хонгор морийг еслүүлсэн. Улсын наадамд арав гаргаад давхисан. Харин энэ жил Батмөнх ахынхаа даагыг айрагдуулж, азаргыг нь 60 хэдээр хурдлуулаад байна. Наадмын дараа Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадамд даагаа түрүүлгэсэн. Бас төвийн бүсэд азарга арван хэдээр оруулсан. Харин бор үрээ маань өнгөлж яваад суучихаар нь татчихсан. Иймэрхүү л сонинтой наадлаа. Дараа жилээс мориноос хасагдаж байгаа.
-Аль сургуульд сурдаг билээ?
-СХД-ийн 104-р дунд сургуулийн Цэрэндэжид багтай 11-ийн Д ангид сурдаг.
-Удахгүй сургуулиа төгсөх юм байна. Мэргэжлээ сонгочихсон уу?
-Үгүй ээ. Үнэндээ олон салаа замын дунд л зогсож байна даа. Гэхдээ уяач болмоор санагдаад байгаа. Багаасаа л уяач хүний жаргал зовлонг мэдэх болсон болохоор илүү ойр санагдаад байгаа юм. Морь унаад нэг даага, их морь бэлгэнд авсан, уяна даа. Батмөнх ах маань даагыг нь бэлэглэсэн юм.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж нутаг орныхоо нэрийг гаргасан сайн уяач болоорой.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна