Уран уургач бугуйлчид Увсад "болзлоо"

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 01 -нд

Анх 1989 онд БХТН, морин спортын холбоотой хамтран адуучин залуусын дунд уран уургач, бугуйлчийн анхдугаар тэмцээнийг Булган аймгийн Могод суманд зохион явуулж байсан түүхтэй. Түүнээс хойш жил бүр уламжлал болон явагдаж байгаа энэхүү тэмцээн Булган аймгийн төв дээр наймдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон юм. 20 аймгийн 60 гаруй тамирчин  уурга, бугуйл, булгиа төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
Үүнээс багийн дүнгээр:
1. Дорноговь аймаг  
2. Ховд аймаг
3. Сэлэнгэ аймгийн залуус эхний гурван байрыг тус тус эзэлсэн юм.
Уургын төрлөөр:
1. Хэнтий аймгийн харьяат  Ч.Төмөрмөнх
2. Орхон аймгийн харьяат Г.Наранбаатар
3. Дорноговь аймгийн  харьяат Е.Баасанхүү
Бугуйлын төрлөөр:
1. Сэлэнгэ аймгийн харьяат С.Батсуурь
2. Багануурын харьяат Д. Одхүү
3. Булган аймгийн харьяат Н.Ууганбаяр
Булгианы төрлөөр:
1. Завхан аймгийн харьяат Б.Алтанцоож
2. Дорноговь аймгийн харьяат Б.Батмягмар
3. Баянхонгор аймгийн харьяат  Б.Ганзориг нар тэргүүлжээ.
Нэмж сонирхуулахад дараагийн тэмцээн Увс аймгийн Хяргас нуур дээр болох юм. Өнгөрсөн хугацаанд энэ төрлөөр 20 гаруй спортын мастер төрөн гараад байгаа ажээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна