Унаач С.Баасанхүү: Олон айраг түрүүтэй мундаг унаач болно гэж мөрөөддөг

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 04 -нд

Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил, Үндэсний их баяр наадамд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очирын сартай зээрд даага айргийн таваар хурдалсан юм. Зээрд даагыг найман настай бяцхан унаач С.Баасанхүү 17,23,80 долл хурдлуулан ийнхүү төрийн наадмын данстай хүлгэдийн нэгээр “бүртгүүлсэн” нь энэ байлаа.
-Дүүдээ баяр хүргэе?
-Баярлалаа. Хүн бүрийн сэтгэлд баяр хөөр бялхсан наадам гоё шүү. Энэ  жил Алтан-Очир ахын сартай зээрд даагыг тавлуулсандаа баяртай байгаа.
-Уралдааны замд гарахдаа эмээж байв уу?
-Газар газраас ирсэн хурдан даагаа унасан хүүхдүүдийг хараад би ч дутах юу байхав л гэж бодсон. Дааганд Оюунгэрэл гэж охины унасан хул даага түрүүлсэн. Эмэгтэй хүүхэд гэхэд мундаг байна шүү.
-Хэддүгээр ангид сурдаг вэ? Сурлага өндөр биз дээ?
-Хоёрдугаар ангид сурдаг. Сургуульд сурах гоё шүү дээ. Тийм болохоор эрдэм номондоо шамдан суралцаж эх орондоо хэрэгтэй хүн болно гэж боддог.
-Хурдан морь унаад удаж байна уу?
-Таван наснаасаа хурдан морь унаж байна. Гэхдээ Дундговьдоо л хурдан морь унадаг байлаа.
-Бяцхан унаач юу юуг мөрөөддөг вэ?
-Мэдээж унасан морио айраг түрүүнд хурдлуулах гоё шүү дээ. Энэ жил даага айрагдуулсан маань их урам зориг нэмж байгаа. Олон айраг түрүүтэй мундаг унаач болно гэж мөрөөддөг. Өнөө хүрэн морины унаач Г.Сүхбат, зээрд халзангйн унаач Т.Баярхүү нар шиг болохыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж сайн унаач болоорой. 

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна