“Үүрийн од”-ын морьтой үзүүлбэр

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 08 -нд

МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор, Монгол улсын  шилдгийн шилдэг Уран уургач, Бугуйлч, Эмнэг хангал сургагч шалгаруулах “Адуучин” тэмцээн  аравдугаар сарын 6-нд Хүйн долоон худагт болсон билээ. 21 аймгийн адуучин залуус оролцсон энэ тэмцээний ширүүн өрсөлдөөнийг дуу хуур, үзэгчдийн уухайн түрлэг илүү “чимсэн” юм. Улсын филармонийн “Морин хуур”-ын чуулга, дуучин М.Дорждагвын хамтаар “Түмэн эх”-ийг эгшиглүүлэн нээлтийг хийсэн бол дуучин С.Баттулга “Тольтой мөнгөн эмээл”, “Дөрлөж боломгүй хайр”,  МУГЖ Г.Батбаяр “Хардэл бэйсийн унага”, “Адуучин миний жаргал”, МУСТА Д.Нарантуяа “Зандан шоо”, Э.Төрмандах “Аархал”, “Тайжийн хурд”-аараа  ая дууны мэндчилгээ дэвшүүлж, оролцогч залууст амжилт хүссэн юм.  Мөн “Хаадын хаан Үүрийн од” компанийн морьтон баатрууд морьтой үзүүлбэрээрээ бэлэг барилаа. Нэгэн цагт морин дэл дээр дэрвэж, дэлхийн талыг эзэлж явсан их хаадын үрс болсон монголчууд сэтгэл огшин энэхүү үзүүлбэрийг шимтэн сонирхсоныг фото хальснаа буулгаснаа хуваалцаж байна.

П.Ундраа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна