Алтан тууртаар үсэглэсэн Алдарт уяач


Сүхбаатар аймаг дотроо хамгийн олон улсын цолтон төрсөн нь Халзан сум. Энэ нутгаас Монгол улсын Манлай уяач цолтон хоёр тодорсон байдаг бол улсын Алдарт уяач дөрвөн эрхэм төржээ. Халзан сумын дөрвөн Алдартын нэг МУ-ын Алдарт уяач Пяранлайн Монхцой агсныг дурсан одоогоос арав гаруй жилийн өмнө сэтгүүлч Г.Сүхээгийн бичсэн нийтлэлийг, амжилтын цувааны хамт хүргэж байна. Таалан болгооно уу?
Наадмын өмнөхөн П.Монхцой гуайтай уулзахаар гэрт нь очвол мөнгөн эмээл төхөөрөөд сууж байлаа. “Өвөө нь муу өнчин ачдаа л эмээл бэлдэж сууна. Надаас хойш бэр ач хоёр маань яахав дээ зарж борлуулсан ч хоолны мөнгөө олчихно” гэж байна. Морины зоон дээр өсч, өндийж өтөлсөн энэ буурал морь яриад эхэлбэл хичнээн цагаар ч хамаагүй, зэлгээн цайгаа мартаж, хийж буй юмаа ч хойш тавих хүн. Арга ч үгүй биз ээ. Бүхэл бүтэн далан жил хулсан хусуур бүсэндээ хавчуулж, хуйвтай уурга барьж хурдан морь уяж явсан хүн чинь. Халзангийн Хатавчийн хийдийн хамба лам Пяранлай гартаа уртай, дархан ухаантай бурхан хүн байжээ. Эм дом барина. Алт, мөнгө, мод төмрөөр ч дарх хийнэ. Эднийх дөрвөн сайхан хүүтэй, хамгийн бага нь Монхцой аж. Хар шар феодал, лам хуваргуудын хөрөнгийг хурааж, хоморголон баривчилсан хар жилүүд тал нутгийн энэ нэгэн айлыг тойрсонгүй, яг дайрч гарчээ. Мал хөрөнгийг нь гурав дахин хурааж хамгийн сүүлд гэрээ хүртэл өгч зөвхөн таван бодтой л үлдэж байсан байна. Гэтэл нэг өдөр аавыг нь аваад явчихжээ. Тэгээд эргэж ирсэнгүй. Тэр үед Монхцой гуай арван настай л байсан гэнэ. Аж төрөхийн төлөөнөө зүтгэж, аргалын ацаг хийж өсөн жинд явж түүнийхээ хөлсөөр орох оронтой, оочих аягатай болжээ. Тэр үед 5 тэрэг аргалыг нэг адуугаар солино. Адуутай болохын эхлэл ч ингэж л тавигдсан байна. Дорнод, Халзан хоёрын хооронд жин тээнэ. Бас муугүй жинчин гэгдэж явжээ. Ингээд 12 насандаа морь уяж “Хар тойрмын наадмыг зорьжээ. Олон сумын баячууд хурдан хүлгийнхээ хүч чадлыг сорьсон тэр наадмаас соёолон, шүдлэн насны түрүүг авч буцжээ.” “ Энэ бол бяцхан хүүд том урамшил. Сэтгэл санааны өндөр дэм болж, морь уях хорхойг нь жинхэнэ амилуулан хөдөлгөж өгчээ.” Дөчөөд онд Байшинтын дивизэд цэргийн албыг 5 жил хаахдаа агтны дарга явж, 1945 оны чөлөөлөх дайнд мордож Жихэ хот хүрч, Долнуурын цагаан эргээс халагдах тушаал сонсож байсан гэнэм. Байшинтын дивизийн цэрэг П.Монхцой морь уяаж дүү Шагдарсүрэн нь унаж түрүүлж байсан байна. Түүнээс хойш Халзан сумандаа адуу, тэмээ хонь маллаж жил жилийн наадамд алтан тууртынхаа тоосыг өргөж явжээ. Морь уяж сойно, наадамд хурдлуулна гэдэг энэ хүний хувьд дээдийн дээд ажил хөдөлмөр бөгөөд ариун шүтээн нь байна. Нутгийн нэртэй уяач, морь шинжээч тэмээн Дорж гэдэг хүнээс морь уяхын арга ухааныг сурч авсан гэнэ. Наадамд морь уяж сойх нөр их хөдөлмөр. Морийг эхлээд зөв хөнгөрүүлэхээс хамаг юм шалтгаална. Гэдэс хоолыг нь тааруулна гэдэг амаргүй. Зөвхөн гарын үзүүрээр орон гаран хийчих ажил биш гэж байна. “Та чинь хурдан удмын морийг хараад танина биз” гэвэл “Үгүй яахав дээ өөртөө л зөв гэж бодож явдаг. Магнай сайхан, чихний үзүүр холбоос ойр, хүзүү урт хавирга том, ташаа өргөн, сав сайтай, дөрвөн туур том адууг л шинжиж явдаг юм. Ер нь иймэрхүү адуу ч хурдалдаг юм шүү гэлээ.П.Монхцой гуай сайн уяач, морь шинжээч төдийгүй бас морины шаггүй наймаачин хүн ажээ. Өвөө нь анх Луваа гэдэг хүнээс 700 төгрөгөөр хонины унааны морь аваад уяж, байшинтийн дивизийн наадамд түрүүлж байлаа. Босоо хээр нэртэй хурдан адуу. Би даржаа гэдэг хүүд 4000 төгрөгөөр худалдсан. Тэр хүн Дорноговь аймагт 20 тэмээгээр сольсон дуулдсан. Дорноговьд олон түрүүлсэн гэнэ лээ. Баян Дашцэрэнгийн гуулиан гэдэг алдартай хурдан морь байсан. Өвөө нь түүнийг жамбал гэдэг хүнээс 25 төлгөөр авч Дашцэрэнд 50 хургатай хонь, 2 атан тэмээ тэргээр хурдалдаж байлаа. Хурдан морь хараад нэг л шохоорхсон бол үнэ ханш хайрлахгүй л авдаг байлаа. Хонгор азаргаа Эрдэнэцагаанаас 50 хургатай хонь, 2 атан тэмээ тэргээр худалдаж байлаа. Хурдан морь хараад нэг л шохоорхсон бол үнэ ханш хайрлахгүй л авдаг байлаа. Хонгор азаргаа Эрдэнэцагаанаас 50 хургатай хонь, залуу морь, атан тэмээ, хүрэн тэргээр авсан юм гэж байна. Дорнод аймгийн 25 жилийн ойн баяр наадамд 6 насны морьтой очиж Дорж ноёноос 100 жороо морийг голцуу тэмээгээр арилжин авч ирснээ ч хуучилж сууна. Мөн хүү М.Болдыгоо Наран суманд малын их эмчээр ажиллаж байхад нь нэг зуны наадмаар 5 насны морьтой очиж 4 уурга морь аваад л буцаж байжээ. П.Монхцой гуайн аймаг сумын наадамд морь уяж уралдуулсан 70 жил үнэхээр одтойхон он жилүүд байжээ. “Өвөө нь моринд медаль өгдөггүй, бай шагнал ч багахан байсан тийм үед морь уяж байлаа. Одоо ч бол ч алтан тууртын буянаар насныхаа хоолыг цуглаачихаар болжээ” гэлээ. Зөвхөн өнгөрсөн хугацаанд аймаг сумын наадмын 16 түрүү авсан байна. Иймээс ч энэ онд “Монгол улсын алдарт уяач” цол олгожээ. Энэ жилийн аймгийн наадамд хязаалан шүдлэн уях бодолтой бариад байна. Гангын наадамд ч санаа байна. Одоо ч санаанаас цаашгүй болжээ. Дүү нартаа л хэлж хажуу талаас нь зааж зөвлөж сууна даа” гэлээ. Адууны салхи, агтны тоосонд орохоороо өтөлсөнөө ч мартах шахдаг энэ буурал хэдийгээр нас сүүдэр ная давсан ч тэнхлүүлэх, морин дэл дээр шогшиж, ачдаа эмээл төхөөрч, алтан тууртаар үсэглэсэн амьдралын харгуйгаа нэхсээр явна.
МУ-ын Алдарт уяач П.Монхцойн аймгийн баяр наадамд үзүүлсэн амжилт:
Азарга:
1.1964 онд-цавьдар-айргийн гуравт
2.1967 онд-саарал-айргийн тав
3.1969 онд-хонгор- аман хүзүү
Их нас:
4.1964 онд-хээр морь-түрүү
5.1966онд-хээр морь-түрүү
6.1971 онд-халиун морь-аман хүзүү
Соёолон:
7.1946 онд-Гуулин-айргийн гуравт
8.1952 онд-саарал -айргийн дөрөвт
9.1964 онд-хонгор- айргийн дөрөвт
10.1976 онд-улаан-түрүү
Хязаалан:
11.1958 онд-хүрэн-түрүү
12.1964 онд-хээр-айргийн дөрөв
13.1976 онд-хар-түрүү
Шүдлэн:
14.1985 онд-саарал-аман хүзүү
15.1988 онд-Тожин-айргийн тав
Даага:
16.1952 онд-хонгор-түрүү
17.1957 онд-хонгор-түрүү
18.1958 онд-хүрэн халзан-түрүү
19.1964 онд-хээр-аман хүзүү
20.1985 онд-саарал-аман хүзүү
МУ-ын Алдарт уяач П.Монхцойн Халзан сумын наадам үзүүлсэн амжилт:
1.1948 онд-хонгор соёолон-түрүү
2.1949 онд-хонгор азарга-айргийн гурав
3.1949 онд-хүрэн даага-түрүү
4.1951 онд-хонгор азарга-аман хүзүү
5.1956 онд-хонгор азарга-аман хүзүү
6.1960 онд-нийгэм бор даага-айргийн тав
7.1961 онд-хүрэн даага-айргийн тав
8.1965 онд-шаргал шүдлэн-түрүү
9.1966-онд хүрэн соёолон-айргийн тав
10.1973-онд саарал соёолон-айргийн гурав
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
3 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
5 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
9 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
9 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
7 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
3 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна