Адууны индекс
А.Тэлмэн
Ганц нэг адууны, эсвэд үүлдрийн буюу нэгэн бүлэг адууны биеийн үнэмлэхүй хэмжээний дундаж үзүүлэлтүүд нь адууны галбирын хэв байдлыг тогтоох буюу харьцуулахад хангалтгүй байдаг учир индекс тодорхойлох аргаар амьтны биеийн хэмжээний үзүүлэлтүүдийг боловсруулдаг. Профессор У.Дюрст “индекс гэдэг бол анатомийн буюу физикийн ухааны үүднээс үзэхэд хоорондоо үнэхээр харьцаатай байдаг хоёр хэсгийн үнэмлэхүй хэмжээний харьцаа болно” гэж тодорхойлолт өгсөн нь бий. Энэхүү тодорхойлолтоос үзэхэд индексийг тодорхойлохын тулд бие биенээсээ шалтгаалах хэмжээг авч хооронд нь харьцуулах явдал чухал болох нь илэрхий байна. Хамгийн их хэрэглэгддэг индекс бол зохицооны /сунацын/ индексийг ийнхүү томъёолдог байна.
Үүнд их биеийн ташуу урт Х 100 / Мундааны өндөр. Энэ индекс бол адууны биеийн урт, өндөр хоёрын харьцааг заана. Энэ индекс 100-тай тэнцүү байвал уул адууны бие нь тэгш талт дөрвөлжинтэй ойролцоо төрх хэлбэртэй байх бөгөөд үүнд их биеийн урт өндөр хоёр нь тэнцүү байх болно.
Харин лагс чамбайн индексийг дараах томъёогоор тодорхойлно. Цээжний бүслүүр Х 100 / их биеийн ташуу урт.
Энэ индекс бол биеийн төрх байдлын үзүүлэлт болсон цээжний бүслүүрийн хэмжээ нь их биеийн ташуу урттай яаж харьцаж байгааг үзүүлнэ. Адууны явдлын ялгаа нь чацархагийн индексээр тодорхойлогдох бөгөөд тэр индексийг дараах томъёогоор бодож гаргадаг байна. Урд хөлийн өндөр Х 100 / их биеийн ташуу урт Х 100
Профессор В.О. Витт энэхүү индексийг: их биеийн ташуу урт Х 100 / урд хөлийн өндөр гэсэн томъёогоор тодорхойлжээ. Витт энэхүү индексийг хурдан явах чадлын индекс өөрөөр хэлбэл адууны хурдан явах чадварын үзүүлэлт гэж нэрлэжээ. Энэхүү индексийг ашиглах үедээ адууны нөхцлийг анхааран харгалзах явдал чухал бөгөөд учир нь муу нөхцөлд бойжсон адуу богиновтор биетэй, урт өндөр хөлтэй байдаг юм.
Адууны ясархаг шинж бол шилбэний ясны хөгжлийг харуулдаг. Шилбэний бүслүүр, мундааны өндөр хоёрын харьцааг ясархагийн индекс гэнэ. Түүнийг шилбэний бүслүүр Х 100 / мундааны өндөр гэсэн томъёогоор тодорхойлно.
Хамгийн эцэст адууны хондлойн бүтцийг үзүүлсэн индекс байдаг. Учир нь адууны хондлой янз бүр байна. Үүнд тэр индексийг тодорхойлохдоо: хондлойн өргөн Х 100 / хондлойн урт гэсэн томъёог хэрэглэнэ.
Адууг зоотехникийн талаар тодорхойлон бичих явдалд индекс бодож гаргах арга их дэлгэрсэн ч энэ аргыг дэндүү их хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Учир нь адууг биеэр үзэх, адууны сайн муу талыг биеэр үзэж үнэлэх явдлыг ямар ч индекс орлож чадахгүй.
Мөн түүнчлэн адууны ажил бүтээх чадал болон бие цогцсыг тэр адууны биеийн индексээр үнэлж болохгүй. Хангалтгүй муу нөхцөл /муу тэжээл/ бол амьтны хэвийн хөгжилтийг өөрчлөн муутгадаг. Жишээ нь: дутмаг хөгжилтэй хүнд ачааны адуу индексийнхээ талаар хурдан явдалт адуутай тун ойролцоо байх явдал байдаг. Индекс бодож гаргах арга бол олон тооны адууг дундаж хэмжээгээр нь тодорхойлоход хэрэглэгддэг.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна