Шилдэг адуучин С.Батсуурь: “Адуучин” тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ


МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор, Монгол улсын шилдгийн шилдэг Уран уургач, Бугуйлч, Эмнэг хангал сургагч шалгаруулах “Адуучин” тэмцээн аравдугаар сарын 6-нд Хүйн долоон худагт амжилттай болж өндөрлөсө. Монгол орны 4 зүг, 8 зовхисоос ирсэн шилдэг 21 адуучин “Эр зориг” буюу уурга, ташуур шүүрэх, морьтой буюу явган шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс Сэлэнгэ аймгийн адуучин С.Батсуурь Уран бугуйлчийн төрөлд алтан медаль, нийлбэр оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Шилдэг адуучдын нэгээр шалгарсанд баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн уншигчид болох 21 аймгийн морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан нийт уяачид, адуучдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шилдгүүд цугласан гэдэг утгаараа тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй боллоо. Улсын аваргад оролцож байсан зургаа, долоон адуучин ирсэн байлаа. Үнэхээр шижигнэсэн энэ залуучуудын дунд би хамгийн ахмад нь болж таарсан. Тэгэхээр залуустай өрсөлдөөд уран уургач бугуйлчийн төрөлд түрүүлж, нийлбэр оноогоор мөнгөн медалийн эзэн болсондоо баяртай байна. Энэ бол хүний амьдралд тохиох ховорхон аз завшаан гэж бодож байгаа.
-Өөртөө хэр итгэлтэй байв? Бэлтгэл хангалттай байв уу?
-Бэлтгэл хангалттай байгаагүй. Эндээс шүүрэлтийн бэлтгэл хийгээгүй байсан болохоор жоохон оноо алдсан. Гэхдээ өнгөрсөн зун Булган аймагт болсон Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс зохион байгуулдаг уран уургач бугуйлчийн тэмцээнд бугуйлын төрөлд түрүүлсэн. Тэгэхээр огт бэлтгэл хийгээгүй гэж хэлж болохгүй юм байна.
-Тэмцээний зохион байгуулалт ямар санагдсан бэ?
-Энэ бол нэр хүндтэй сайхан тэмцээн байлаа. Цаашдаа уламжлал болгон явуулна гэдгийг сонсоод баярлаад л байна. Зохион байгуулалтын хувьд ч сайн байлаа. Тэмцээний дараа бид Ерөнхий сайдтай хээрийн цай уусан. Тэр үеэр манай адуучид морь уургалсан юм уу бугуйлдсан хүн нь бариад ногтолдог байж болох юм. Хөдөөгийн залуус адуугаа эдлэхээ байсан энэ цагт үлгэр дуурайлал болох сайхантэмцээн байлаа. Гадны жуулчдад энэ тэмцээнээр дамжуулан уламжлалт өв соёлоо таниулж болох юм гэхчилэн санал бодлоо солилцсон. Цаашдаа илүү өргөн хүрээтэй, өгөөжтэй сайхан тэмцээн болох байхаа.
-Хэсэгтээ баяр хүргэсэн дуудлаганд дарагдав уу?
-Тэгэлгүй яахав. Нутаг орныхон маань намайг их сайхан хүлээж авсан.
-Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулах болоо?
-Энэ бол адуучин бидний хөдөлмөрийг үнэлсэн сайхан хэрэг байлаа. Шагналын мөнгөө гэр бүлдээ л зарцуулна даа. Мэдээж амжилтаа нутгийн олонтойгоо хуваалцаж бяцхан цайллага хийсэн.
-Энэ нь Батсуурь тамирчны хувьд хэд дэх тэмцээн болж байна вэ?
-Найм дахь нь болж байгаа юм. Анх 2003 онд Төв аймгийн Алтанбулагт болсон улсын аваргад оролцож, бугуйл, булгианы төрлөөр түрүүлж, хоёр алтан медалийн эзэн болж байлаа. Анхны тэмцээнээс алтан медалийг ихэрлүүлсэн нь үнэхээр их урам зориг нэмсэн. Түүнээс хойш зарим нэг жил завсарласныг эс тооцвол оролцох бүртээ л амжилт гаргаад байна. Одоогоор улсын аваргын зургаан алт, нэг хүрэл медальтай. Үүн дээр “Адуучин” тэмцээний алт, мөнгөн медаль маань нэмэгдэж байгаа юм.
-“Адуучин” тэмцээн дөрвөн төрлөөр явагдлаа. Та аль төрөлд нь илүү гэж өөрийгөө боддог вэ?
-Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаа харахаар бугуйлын төрөлд дөрвөн алтан медальтай. Дараа нь эмнэг сургалт орох юм уу. Эндээс улсын аваргын хоёр алтан медаль аваад байна. Энэ гаргасан амжилтаараа спортын мастер, Шилдэг хүлэгч болсон. Ер нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн бүх шагналыг л авлаа.
-Та уугуул нутаг Сэлэнгийн хүн үү?
-Би Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул хүн байгаа юм. 13 жилийн өмнө Увсаас адуугаа туугаад Сэлэнгийн Цагааннууурт ажиллаж амьдрахаар сэтгэл шулуудан нутгаасаа гарч байлаа. Тийм болохоор ямар нэг тэмцээн уралдаанд Сэлэнгэ аймгийнхаа нэрээр оролцдог юм.
-Сэлэнгийн залуучууд уурга бугуйлын төрлөөр хичээллэдэг үү. Танд гарын шавь бий юу?
-Сонирхож байгаа залуучууд олон байгаа ч амжилт гаргаж байгаа нь цөөхөн санагддаг. Миний хувьд нас явж байгаа болохоор гарын шавь бэлтгэх тухай бодож эхлээд байна. Үнэхээр дур сонирхолтой, цаашид амжилт гаргах хүсэлтэй залуусдаа мэддэг чаддагаа сэтгэл харамгүй заана гэж боддог юм. Би өөрөө гурван хүүтэй. Гэхдээ хөвгүүд маань нас бага болохоор хичээл номноосоо өөрт цаг гаргахгүй л байна.
-Хэдий үеэс адуу маллаж байгаа вэ?
-Миний ээж, аав малчин улс. Тэр утгаараа малын захад л хүн боллоо. Манай аавыг бугуйл сайн хаядаг байсан гэж нутгийнхан ярьж байхыг олонтаа сонсож байлаа. Гэхдээ би харж байгаагүй л дээ. Ер нь манай нутгийн эрчүүдийн бугуйл шидэж, тогтоож байгааг харахад бас л гайхалтай шүү дээ. Бид чинь багадаа хонь хургаа бугуйлдаж, жаахан томроод ирэхээрээ адуу малтай ноцолдсоор өдий хүрлээ. Миний хувьд наймдугаар ангиа төгсөөд 16 настай мал дээр гарч байсан. Одоо бол тэмээнээс бусад дөрвөн төрлийн мал маллаж байна.
-Хурдан морины уяа сойлго тааруулах уу?
-Би ч Сэлэнгийн мориныхон дундаа шинэ хүн гэх үү дээ. Гэхдээ морь уяад удаагүй ч сум орондоо ганц хоёр нас уяад бас хөөрхөн наадчихнаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээр дамжуулан намайг дэмждэг Цагааннуур сумын удирдлагууд, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Хүрэлхүү нартаа баярлаж явдагаа уламжилмаар байна.
П.Ундраа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бямба, 15:15 минут Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур…
-
Мягмар, 21:29 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Мягмар, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Мягмар, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна