“Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангай:Ямар ч уралдаан зохион байгуулсан албан ёсны зөвшөөрөл авах ёстой

2013 оны 11-р сарын 11 -нд

-Холбооны нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд сайн ажилласан хэмээн тэргүүлэгчид дүгнэжээ дээ?
-Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг 2012 оны 10 сард хүлээн авсан. Түүнээс өмнө тэргүүлэгчээр ажиллаж байсан. Харьцангуй богино хугацаанд ажилласан ч төв холбооны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч, шинэ жилийн цэнгүүн зохион байгуулж оны шилдэгүүдээ шалгаруулан “Жавхлант шаргын хурд” МСУХ-ныхоо нэрэмжит уралдаанаа зохион байгууллаа.
-Аль ч газрын МСУХ өдөр тутмын үйл ажиллагаатай ажил ихтэй болсон?
-Тэр ч үнэн шүү. Хүмүүс МСУХ гэхээр уралдаан зохион байгуулах үүрэгтэй гэж ойлгодог юм шиг байгаа юм. Гэтэл морин спорт идэвхижиж байгаа өнөө үед улс аймаг, сум гээд аль ч шатны уяачдын холбоо өдөр тутмын үйл ажиллагаатай байнгын ажилтай байх болсон. Хамгийн наад зах нь энэ чиглэлийн мэдээллийн хэрэгслүүдээ цаг үеийн мэдээллээр хангах асуудал байна.
-“Жавхлант шарга” МСУХ-ны III бага хурлаар дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ямар шинэ зүйл заалтууд нэмэгдсэн бэ?
-Холбооны дүрмийг шинэчлэн боловсруулахдаа ММСУХ-ны болон Өвөрхангай аймгийн “Аравгар хээр”, Дорнод аймгийн МСУХ-нуудын дүрэм журмуудыг харж, харьцуулан өөрийн аймгийн онцлогт тохируулан шинэчилсэн. Жишээлбэл тэргүүлэгчдийн татварын хэмжээ, түүнийг хэрхэн биелүүлэр тухайд шинэ заалтууд туссан. Өмнө нь манай холбооны тэргүүлэгчид жилийн 300,000 төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ дүрмээр 1 сая төгрөг болж, түүнийгээ тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан төлснөөр эрх баталгаажихаар тусгаж өгсөн. Ийм заалт оруулаагүй байхад тэргүүлэгчид татвараа төлөхдөө ихээхэн хойрго хандаж, зарим нь төлдөггүй байсан. Тиймээс дээрх заалт энэ дутагдлыг засна гэж бодож байгаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж буй аливаа уралдаан заавал “Жавхлант шарга” МСУХ, тухайн орон нутгийн захиргааны зөвшөөрөлтэйгээр зохион байгуулагдаж байхыг дүрмэндээ тусгасан. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар уралдаан зохион байгуулах бол заавал аймгийн МСУХ болон тухайн орон нутгийн удирдлага, салбар холбоодод саналаа хүргүүлсэн байх ёстой. Мөн дүрмэнд тусгасан өөр нэгэн шинэ заалт бол оны шилдгүүдийг тодруулах журам. Өмнөх заалтуудаа шинэчилж оны шилдэг гал гэсэн шинэ номинацийг оруулсан. Энэхүү заалтыг оруулахаас өмнө сумдаасаа судалгаа авахад нэг сум гэхэд багадаа 2-3 галтай болчихсон байх жишээтэй. Нэгдсэн зохион байгуулалтанд орсон эдгээр уяачдаа урамшуулж дэмжихийн тулд шилдэг гал номинацийг оруулсан. Мөн холбооны бодлого чиглэлийг дэмжиж үйл ажиллагаандаа идэвхтэй оролцдог тэргүүлэгчдээ урамшуулах зорилгоор “Оны шилдэг тэргүүлэгч” гэсэн номинаци нэмэгдсэн. Түүнчлэн шилдэг унаач хүүхдүүдийг сум бүрээс тодруулахаар болсон. Яагаад гэхээр морь айрагдаж түрүүлэхэд уяач эзнээс гадна унаач хүүхдийн үүрэг роль их. Тэгээд ч морь унах хүүхдүүд хомсдож байгаа энэ үед тэднийг урамшуулан дэмжих бодлого баримтлах нь зүйтэй гэж үзсэн.
-Сайхан санаа байна. Хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах тухайд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хангах тухайд холбоо нэлээд анхаарал хандуулж байгаа. Цаашид ч энэ талаар илүүтэй анхаарах болно.Эхний ээлжинд унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэгслээр хангахад анхаарч хяналт тавьж байгаа. Өнгөрсөн жил манай аймгийн 70 жилийн ой болж, тэр үед морь унасан бүх хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэгслээр хангасан. Энэхүү хөтөлбөрт 800 гаруй хүүхэд хамрагдсан гэсэн судалгаа байгаа. Түүний дараа уралдааны зохион байгуулалт дээр анхаарч хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол тухайн уралдааныг хориглох хязгаарлах бодлого барихаар яригдаж байна.
-Тэгвэл ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр ямар томоохон зорилт тавиад байгаа вэ?
-Ярьж төлөвлөж байгаа зүйлүүд цөөнгүй бий. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарах учраас одоогоор түрүүлж задлах боломж алга.Ямар ч байсан аймгийн морин уралдааныг хөгжүүлэх, уяачдаа хөгжүүлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах гээд тухай бүрт нь санаж сэдэж төлөвлөсөн зүйл бий.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №42

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна