Хурдан морийг тэжээхүй
Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй манай орны мал сүрэг жил жилийн хаврыг ихээхэн хохирол хорогдолтой давдаг.Онд орсон хэсэг нь тарга хүчний нөөцөө бүрэн барж, бие махбод, ялангуяа элгэндээ хуримтлуулсан шим тэжээлээрээ цөөн хэдэн хоногийг даван туулж шинэ ногоотой золгодог. Энэ үеийг монголчууд “Хөх элгэн ” цаг ч гэж нэрлэдэг. Хавар цагт хэтэрхий их турж эцсэн адуу шинэ ногоо идээд тэнхэртлээ цаг хугацаа нилээн шаарддаг.
Х Х зууны 20-иод он хүртэл монголчууд Богд гэгээнд мандал өргөх даншиг наадмаа зуны адаг сарын шинэдээр хийдэг байсан түүхтэй.1924 оноос наадмыг Ардын хувьсгал ялсан өдөр буюу 7 сарын 11-нд хийж байхаар товлох болсон. Ингэснээр уях адуу бүрэн тэвээрч чадахгүйн бэрхшээл үүсэх болсон байна.Иймээс зун уяж уралдуулах морийг өвөл хаврын цагт тэжээх шаардлага зайлшгүй гарч байгаа юм.Өнгөрсөн зууны 60-аад он хүртэл монголын уяачид хурдан морийг тэжээх нь цээртэй зүйл хэмээн үздэг байсан.Нэгдэлжих хөдөлгөөн бий болоод зарим сум, нэгдлүүд овъёос, малын тэжээл тариалах болсон тэр цаг үеэс зарим овсгоотой уяачид мориндоо сэм сэмхэн тэжээл өгч эхэлсэн бөгөөд үүнийгээ ч бусдаас нуудаг, үзсэн харсан нэг нь нөгөөхөө муу хэлдэг байлаа. Морь тэжээх энэ ажлыг Сэлэнгэ, Төв аймгийн сангийн аж ахуйн уяачид хошуучлан эхлүүлж байжээ.Үүний дээр морин тойруулгын морьдыг байнгын тэжээлтэй байлгадаг байсан нь энэ ажилд ихээхэн нөлөөлсөн байдаг. Ер нь хурдан морийг тэжээдэг болоход ихээхэн нөлөөлсөн хүн бол тухайн үеийн морин тойруулгын дарга, малын их эмч, мал эмнэлгийн албаны хурандаа Дондивийн Даш гуай юм.Тэрээр монголдоо хурдан гэгдэх Галшар удмын адуу, гүүг нэг дор цуглуулан дээр нь ОХУ-аас цэвэр үүлдрийн хэд хэдэн азарга авч ирж, тойруулгын адууны цусыг сэлбэн, улсын баяр наадамд хурдлах эх үндсийг нь тавьсан юм. Энэ үеэс эхлээд л тойруулгын адууны бага насыг нь Гарамжав гуай, дээд насыг нь Даваахүү гуай нар уяж улсын наадамд хурдлуулах болсон. Хурдан морио тэжээж уралдуулдаг уяачдын тодорхой төлөөлөл нь Манлай уяач Лханаажавын Дамдин гуай юм.Тэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлийн Тариа бригадын дарга байхдаа хүрэн азарга, буурал морь хоёртоо малын тэжээлийн ногоон солоомыг хаврын тарчиг цагт өгдөг байж. Түүний үр дүнд хүрэн азарга улсын наадамд нэг түрүүлж, тав айрагдсан бол буурал морь нэг түрүүлж, хоёр айрагдсан байдаг.1967 онд энэ хоёр хурдан буянгууд улсынхаа наадамд хоёулаа түрүүлсэн бахдам түүх бий. Хурдан морийг тэжээж уях асуудал энэ үеэс дэлгэрсээр эдүгээ Монгол орныг нийтэд нь хамраад байна.Одоо эрхэм уяач та бүхэнд хурдан морийг хэрхэн тэжээвэл зохилтой талаар бяцхан талаар зөвлөгөө хүргэе.
Хаврын уралдаанд уях морийг голдуу 12-р сарын дунд үеэс, харин зун уралдах морийг цагаан сарын дараагаас тэжээх нь элбэг. Тэжээхдээ ихэвчлэн овъёос ашигладаг бол цөөн хэсэг нь улаанбуудай, хивэг, хар гурил бага сага өгч тэжээж байгаа харагддаг. Улаанбуудайг махан тарга авахуулдаг сайн гэж ярьдаг бол хивэг, хар гурилыг дотор өөхлүүлж амьсгаа ихтэй болгодог муу гэх нь бий.Овъёосыг өдөрт хоёр удаа тогтмол хэмжээтэй өгдөг байна. Гэхдээ заавал усалсны дараа 4-6 шанагаар өгвөл зохилтой. Зарим уяачид нэг адуунд шөнөдөө тал боодол ногоон өвс өгөх нь ч бий. Хурдан морийг тэжээж байхдаа заавал хөлөргөж, хөдөлгөж байх ёстойг анхаарах хэрэгтэй.Тэгвэл тэжээл биед сайн шингэж, энерги болон хадгалагдах бөгөөд зун уяхад “голын тамир” хэлбэрээр илэрдэг байна.Тэжээлийн адуу тамиртай гэж ярьдаг нь ийм учиртай. Хэрэв олигтой хөдөлгөхгүй, зогсоогоод тэжээчихвэл идсэн уусан нь цөм өөх тос болоод идэшний малын шинж төлөвт ордог. Ихэнх уяачид хавар ногоо гарангуут тэжээлээ зогсоож адуугаа ногоонд цатгадаг бол цөөн хэсэг нь тэжээлийг нь огт таслалгүй харин хэмжээг нь багасгадаг. Ер нь хавартаа 3-4 шуудай овъёос идчихсэн адуу зун уяхад гарын ая даадаг, зүдэргээ авна, уяа хэтэрнэ гэж байхгүй сайн талтай. “Тэжээл нь зохисон морины тухайд уяа хэтэрнэ гэсэн ойлголт байхгүй. Цагаан өвсний морь бол дунд сунгаанд ч уяа мултарч болно” гэж МУ-ын Тод манлай уяач Д.Онон хэлсэн байдаг.Тэжээсэн морийг хавар эртнээс хооронд нь нилээд хэд хоногийн амралттайгаар хэд хэдэн ажил хийж хөндүүрийг нь гарган, алсаас зөөлөн уявал уяа их сайхан эвлэдэг байна. Мөн хавар мал дор орох цагт уях морьдондоо төрөл бүрийн витамин тарих явдал хаа сайгүй үзэгдэх болсон. Уяаны үер ч их ажлын дараа шингэрүүлсэн глюкоз хийж болно. Эдгээр нь уяж байгаа морины алдагдсан энергийг аль болох түргэн хугацаанд нөхөх зорилготой үр дүнтэй арга юм. Энэ бүх нэмэлт тэжээлээс гадна зарим морийг саамлаж уях нь бий. Эхийн цагаан сүүг орлох буюу үүнээс илүү нэмэлт тэжээл ховор. Саамалсан морь хэтэрхий өнгөтэй байдагт хууртагдан ажлыг нь алдаж, дутуудуулж болохгүйг анхаарах хэрэгтэй. Харин допингийн төрлийн ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэж болохгүй.
Уяа эвлэг морь хурдан байх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна