Морины зүтгэлтнүүд “Эрдэнийн очир”-оор гоёлоо

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 11 -нд

Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр мориныхон чансаатай есөн уяач, есөн унаач хүүхэд, есөн азарга есөн их морьдыг тодруулдаг уламжлалтай. Арванхоёрдугаар сарын 8-нд зургаадугаар их хурлаа мориныхон, тэр өдрөө шинэ жилийн баяраа тэмдэглэж, шагналын хур буусан юм. Энэ жил “Молор эрдэнэ”-ийн эзэд дөрвөөр нэмэгдсэн бол МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлж “Алтан морь”-ны зургаа дахь эзэн болсон билээ. Мөн энэ үеэр морины зүтгэлтнүүдэд “Эрдэнийн очир” шагналыг гардууллаа. Анх удаагаа олгож байгаа тус шагналын эздээр МУ-ын СГЗ А.Баярмагнай, МУ-ын Тод манлай уяач Ц.Батсайхан, сэтгүүлч Л.Цагаандалай, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзий, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатар, Говь аймгийн МСУХ-ын тэргүүн Д.Гомбожав, Сэлэнгэ аймгийн МСУХ-ны тэргүүн Г.Бямбаа, Увс аймгийн МСУХ-ны тэргүүн Ю.Төгсжаргал, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батбилэг, Говьсүмбэр аймгийн МСУХ-ны тэргүүн Г.Шүрэнчулуун нарыг шагнасан юм. 

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна